"Хэрэглэгчийн мэдээллийн 115 төв”-д нийт 169 иргэн хандсанаас 115 утсанд 148, чатботод 2, и-баримт аппликейшнд 5, Засгийн газрын иргэд олон нийттэй харилцах “11-11” төвөөс 14 гомдол мэдээлэл ирсэн бөгөөд 110 иргэнд зөвлөгөө мэдээлэл өгч, 1 иргэний гомдол чанаргүй байдлаар бүртгэгдэж, 20 иргэний гомдол, мэдээлэл судлагдаж хариу өгөхөөр хүлээгдэж, 16 иргэний гомдлыг санал, хүсэлтээр хүлээн авч, хариуцсан албан тушаалтанд мэдэгдсэн, 19 иргэний гомдлыг эцэслэн шийдвэрлэсэн байна.
Үүнээс 6 иргэний 1,637,900 төгрөгний мөнгөн хохирол барагдуулж мөн 13 иргэний барааг шинээр сольж өгөх, засвар үйлчилгээ үзүүлэх, болон бусад байдлаар ирүүлсэн гомдлыг шуурхай шийдвэрлэж ажиллалаа.
Ирүүлсэн гомдлыг салбараар нь авч үзвэл худалдаа үйлчилгээ 55, харилцаа холбоо 10, хөдөлмөр нийгмийн халамж үйлчилгээ 3, цахилгаан 2, эрүүл мэндийн үйлчилгээтэй холбоотой 3, банк, санхүү, даатгал 11, барилга 12, боловсрол 3, контор 29, нийслэл төрийн үйлчилгээтэй холбоотой 5, НӨАТ 2, өрсөлдөөн 2 , СӨХ 4, бусад асуудлаар 22 иргэн хандсан байна.
АДМИН








Нийгэм







