Dark Light
Нийгэм | 2022-10-12

16 настай хүүхэд согтуугаар машин жолоодож осол гаргажээ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Цагдаагийн байгууллагад энэ оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 09:10 цагт Хэнтий аймгийн Хэрлэн сумын ....  дугаар багийн нутаг дэвсгэр “Автомашин онхолдсон байна” гэх дуудлага, мэдээлэл бүртгэгдсэн. Дуудлага, мэдээллийг тус аймаг дахь цагдаагийн газраас шалгахад тус аймгийн .... суманд оршин суух хаягтай, 16 настай, эрэгтэй “Л” нь согтуурсан үедээ Тоёота Акуа маркийн тээврийн хэрэгсэл жолоодож яваад онхолдож, зорчиж явсан 16 настай, эрэгтэй “И” нь амь насаа алдсан хэргийг тус аймаг дахь цагдаагийн газарт мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна. 

Иймд эцэг эх, асран хамгаалагчид та бүхэн хүүхдэдээ тавих хараа хяналтаа сайжруулах, насанд хүрээгүй болон жолоодох эрхийн үнэмлэхгүй хүнээр тээврийн хэрэгсэл жолоодуулахгүй байхыг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10