Dark Light
Нийгэм | 2022-10-12

Ховд аймаг цементийн үйлдвэртэй болно

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Өнөөдөр Ховд аймагт нэг уут цемент 30000-35000 төгрөгийн үнэтэй байна. Хэдий үнэтэй ч олдоц муу. Энэ байдал нь хомсдол бий болгож барилга бүтээн байгуулалтын ажил удаашрах цаашлаад зогсонги байдалд орох эрсдэлтэй. 

Тэгвэл Ховд аймаг орон нутагтаа цементээ үйлдвэрлэх боломжтой болж Баруун бүсийн аймгуудын цементийн хэрэгцээг хангах Ховд эко цементийн үйлдвэр “ЧУЛУУНЦАР ҮЙЛДВЭРЛЭХ ХЭСЭГ”-ээ ашиглалтад оруулж зуухаа галлаж эхэллээ.

Барилгын талх гэгдэх цементийн гол түүхий эд болсон чулуунцрыг буталж бэлтгэнэ гэдэг цементийн 80 хувь нь бэлэн боллоо гэсэн үг. Ирэх 11 дүгээр сард цементээ үйлдвэрлэж бүтээгдэхүүнээ шинжлүүлэх, үйлдвэрийн тоног төхөөрөмжийн тохируулга хийх, цаашлаад нөөц бүрдүүлэхэд анхаарч ажиллах юм. 

Ховд эко цементийн үйлдвэр ашиглалтад орсноор: 

- Аж үйлдвэржилтийн сэргэлтийн бодлого орон нутагт хэрэгжинэ 

- Жилдээ 300 000 тн цемент үйлдвэрлэж баруун бүсийн хэрэгцээг хангана 

- 300 гаруй хүн ажлын байртай болно.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10