Dark Light
Нийгэм | 2022-10-12

Төлбөр авах цэгүүдийг бүрэн цахимжуулна

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Зам, тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт Санхүүгийн зохицуулах хороо, Албан журмын даатгалын холбооны төлөөлөгчидтэй уулзаж, тээврийн хэрэгслийн бүртгэл, төлбөр авах цэгийг цахимжуулахад хамтран ажиллах талаар санал солилцлоо.

Сайд С.Бямбацогт тээврийн хэрэгслийн бүртгэлийг бүрэн цахимжуулснаар торгууль, даатгал, оношилгоонд хамрагдсан эсэхийг бүрэн хянах боломжтой. Мөн өнөөдрийн байдлаар төлбөр авах цэгүүд нэг жилд 10 тэрбум төгрөг төвлөрүүлдэг. Үүнээс 50 хувийг нь үйл ажиллагааны зардалд, үлдсэн 50 хувийг л авто замын засвар арчлалтад зарцуулдаг. Эдгээрийг бүрэн цахимжуулснаар 20-30 тэрбум болж нэмэгдэх боломжтой. Ингэснээр замын засвар арчлалтыг чанартай, сайн хийх, үргүй зардлыг бууруулах боломж бүрдэнэ.  Энэ нь илүү орчин үеийн шинэлэг шийдэл төдийгүй, иргэдэд төлбөр төлөх гэж хүлээгдэл үүсэхгүй, “галын хайч” сунгаж бэлэн мөнгө авдаг цаг үеэсээ хоцрогдсон байдал арилж, түгжрэл буурах, осол аваар багасах ач холбогдолтойг хэлэв.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10