Dark Light
Нийгэм | 2022-10-12

Хуульзүйн сайд 48 дугаар сургуулийн сурагчидтай уулзав

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Хуульзүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар:

Өнгөрсөн долоо хоногт 48-р сургуулийн сурагчид бүлэг зодоон хийлээ гэх дуудлага цагдаагийн байгууллагад ирж, нийгмийн сүлжээнд тухайн үеийн бичлэг нийтийг эмзэглүүллээ.

Би энэ сургуулийн төгсөгч. Тиймээс ахын болон Хууль зүй, дотоодын хэргийн сайдын хувиар маргаан өдүүлсэн, таслан зогсоосон хүүхдүүд болон сургуулийн удирдлага, багш, зарим эцэг эхчүүдийн төлөөлөлтэй өнөөдөр уулзаж, ярилцлаа. 

Өөрийгөө олох, мэргэжил сонголтоо хийх  чухал насандаа яваа дүү нар минь сайхан нөхөрлөж, сурч мэдэхийн төлөө тэмүүлэх ёстой. Болчимгүй алдаа гаргах вий, дахиж ийм үйлдэл битгий гаргаасай гэсэндээ зөвлөж, асран хамгаалагчид болон багш, сурган хүмүүжүүлэгчиддээ өнөө цагийн өсвөр насны хүүхдүүдийн онцлогийг анхаарч, сайтар тусалж, зөвлөж байгаарай гэж хүсье.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10