Dark Light
Нийгэм | 2022-10-12

Монголын баг шилдэг 10 багт багтлаа

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Азербайжан улсын Нахчыван хотноо 16 хүртэлх насны дэлхийн шатрын олимпиад 10-р сарын 01-11-ний өдрүүдэд амжилттай зохион байгуулагдаж өндөрлөлөө.

Энэ удаагийн олимпиадад дэлхийн 22 орны 34 багийн 206 өсвөрийн шилдэг тамирчид холбоо бүрээ төлөөлөн  оролцлоо.

Монгол улсаа төлөөлөн П.Буянцэцэг ахлагчтай дараах бүрэлдэхүүнтэй баг амжилттай оролцлоо.

FM Б.Ананд

FM Б.Тэнүүнболд

FM М.Амилал

WMK Э.Хүслэн

Монголын 16 хүртэлх насны баг 9 өрөг тоглож 4 хожил, 2 тэнцээ, 3 хожигдол гэсэн үр дүнгээр 10 оноотой НАЙМДУГААР байрт шалгарлаа.

Монголын багийн Дөрөвдүгээр ширээнд тоглосон Спортын дэд мастер Э.Хүслэн 9 өргөөс 7.0 оноо авч бүх тамирчдыг тэргүүлсэн ч тэмцээний зохион байгуулах комиссоос перформанс рейтингийн дунджаар ширээ болгоны шилдгүүдийг шалгаруулна гэсэн журам баримталсан тул 8-р байрыг эзэлсэн юм. 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10