Dark Light
Нийгэм | 2022-10-17

Өмнөговь аймгийн эмчилгээний төвд бүрэн тоноглогдсон автомашин гардууллаа

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Эрүүл мэндийн яам нь сум орон нутгийн иргэдэд үзүүлэх эрүүл мэндийн хүртээмжийг сайжруулах, алслагдсан бүс нутагт амьдарч буй иргэдэд эрүүл мэндийн үйлчилгээг хурдан, шуурхай, цаг алдалгүй хүргэх зорилго тавин ажиллаж байна.

Энэ хүрээнд өнөөдөр Улсын төсвийн хөрөнгө оруулалт Эрүүл мэндийн сайдын багцаас Өмнөговь аймгийн Бүсийн оношилгоо эмчилгээний төвд эмнэлгийн зориулалттай туулах чадвар өндөртэй, бүрэн тоноглогдсон Land Cruiser-78 маркийн авто машиныг гардууллаа. 

Тус үйл ажиллагаанд Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Ц.Эрдэмбилэг, УИХ-ын гишүүн Н.Наранбаатар болон Өмнөговь аймгийн Бүсийн оношилгоо эмчилгээний төвийн удирдлага оролцлоо. 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10