Dark Light
Нийгэм | 2022-10-17

Гарцаар гарч явсан 13 настай хүүг дайрч, амь насыг нь хохироожээ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Цагдаагийн байгууллагад энэ оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 15:10 цагт Дархан-Уул аймгийн Дархан сумын 8 дугаар баг “Монгол алт”-ны уулзварт “Том оврын тээврийн хэрэгсэл хүүхэд мөргөчихлөө” гэх дуудлага, мэдээлэл бүртгэгдсэн. Мэдээллийг тус аймаг дахь цагдаагийн газраас шалгахад тус суманд суух 44 настай, эрэгтэй “Ц” гэгч нь Мицүбиши маркийн ачааны тээврийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөнд оролцох үедээ явган хүний гарцаар гарч байсан 13 настай, эрэгтэй “Г” гэгчийг дайрч, амь насыг нь хохироосон хэрэг бүртгэгдэж шалтгаан нөхцөлийг тогтоохоор мөрдөн шалгах ажиллагааг явуулж байна. Ачааны тээврийн жолооч осол гарах үед согтуурах болон мансууруулах төрлийн зүйл хэрэглэсэн эсэхийг согтуурал хэмжигч багажаар шалгахад согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан бөгөөд мансуурсан байсан эсэхийг тогтоохоор шинжээч томилж шинжилгээний байгууллагад хүргүүлээд байна.

Жолооч нар замын хөдөлгөөнд оролцохдоо тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг сайтар шалгаж, дүрмээ ягштал биелүүлж оролцох нь тэдний үүрэг бөгөөд хайхрамжгүй хандсанаас болж эрдэнэт хүний амь нас, эд хөрөнгөд нөхөж баршгүй хохирол учирсаар байна.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19