Dark Light
Нийгэм | 2022-10-17

Ихэнх нутгаар хур тунадас орохгүй, өдөртөө дулаарна

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

2022 оны 10 дугаар сарын 17-ноос 10 дугаар сарын 24-нийг хүртэлх 7 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв:

/ Хугацааны дунд үеэр Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар цас орж бага зэрэг хүйтэрнэ, бусад хугацаанд өдөртөө дулаарна./

Хур тунадас: 18-нд Монгол-Алтайн уулархаг нутгаар, 19-нд Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар, 20-нд Хангай, Хэнтийн уулархаг нутаг, Онон, Улз голын хөндийгөөр, 21-нд зүүн аймгуудын нутгийн зарим газраар цас орно.

Салхи: Ихэнх нутгаар секундэд 5-10 метр, 19-нд Алтайн салбар уулсаар, 20-нд зарим газраар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ.

Агаарын температур: 20-нд ихэнх нутгаар, 21-нд нутгийн зүүн хагаст хүйтэн байх боловч, бусад хугацаанд өдөртөө дулаарч Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Байдраг голын хөндийгөөр шөнөдөө 14-19 градус хүйтэн, өдөртөө 1-6 градус дулаан, Алтай, Хэнтийн уулархаг нутаг, Эг, Үүр, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 9-14 градус хүйтэн, өдөртөө 4-9 градус дулаан, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 4 градус хүйтнээс 1 градус дулаан, өдөртөө 13-18 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 4-9 градус хүйтэн, өдөртөө 7-12 градус дулаан байна.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19