Dark Light
Нийгэм | 2022-11-19

969,886 ширхэг хувьцаа арилжжээ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

2022 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр энгийн арилжаагаар 36 хувьцаат компанийн 160,150,926 төгрөгийн үнийн дүн бүхий 969,886 ширхэг хувьцаа арилжаалагдсанаас 13 компанийн хувьцааны ханш өсөж, 18 компанийн хувьцааны ханш буурсан бол 5 компанийн ханш тогтвортой байлаа. Үүнээс "Монгол дизель" ХК (MDZ +14.99%), "Монноос" ХК (MNS +14.96%) болон "Сэндли ББСБ" ХК (SEND +2.58%) зэрэг компаниудын хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Сэнтрал Экспресс Си Ви Эс" ХК (CUMN -6.63%), "Улсын их дэлгүүрп ХК (UID  -5.65%) болон "Дархан нэхий" ХК (NEH -5.37%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байлаа.

Өнөөдрийн арилжаагаар хөрөнгө оруулалтын 2 сангийн 13,926 ширхэг нэгж эрхийг 7,203,761 төгрөгөөр, бондын хоёрдогч зах зээлийн арилжаагаар 204 ширхэг бондыг 19,584,000 төгрөг болон багцын арилжаагаар 30,000 ширхэг үнэт цаасыг 38,400,00 төгрөгөөр арилжааллаа. 

ТOP-20 индекс 1.85 хувиар буурч, 34266.94 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 5,443,477,083,197 төгрөг боллоо. 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10