Dark Light
Урлаг соёл | 2026-11-16

“I-DLE” ХАМТЛАГИЙН МИЁН, СОЁН НАР LOL-ИЙН ДЭЛХИЙН АВАРГЫН ТАЙЗНАА K/DA-ИЙН ДҮРЭЭР ЭРГЭН ИРЛЭЭ

СЭТГҮҮЛЧ | ТАТАР МАЙДАР
Image
Фото зургийг | League of Legends

Өмнөд Солонгосын “i-dle” охидын хамтлагийн гишүүн Миён, Соён нар найман жилийн дараа “League of Legends” (LoL) дэлхийн аварга шалгаруулах тэмцээний шигшээ тоглолтын нээлтийн ёслолын тайзнаа эргэн гарлаа. Тэд өнгөрсөн Бямба гарагт АНУ-ын Нью-Йорк хотын Бруклин дүүрэг дэх “Barclays Center” ордонд болсон ёслолын үеэр Riot Games-ийн виртуал хамтлаг болох K/DA-ийн Ари (Ahri) болон Акали (Akali) нарын дүрийг дахин амилуулсан юм. Миён, Соён нар анх 2018 оны LoL-ийн дэлхийн аваргын финалд уг дүрүүдээр дуулж байсан түүхтэй.

Нээлтийн тоглолтын үеэр Соён K/DA хамтлагийн 2020 оны анхны цомог болох “All Out”-ийн “More” дууг дуулсан бол Миён тус хамтлагийн 2018 оны дебют сингл “Pop/Stars”-ийг толилуулжээ. Түүнчлэн тэд K/DA-ийн Эвелинн дүрд дуу оруулдаг Канадын дуучин Софи Пауэрс, Кай’Са дүрийн хоолойг амилуулдаг Их Британийн дуучин Мими Уэбб нартай хамтран “Firestarter” хэмээх шинэ уран бүтээлээ анх удаа тайзнаа амьдаар дуулж, виртуал хамтлагийнхаа эргэн ирэлтийг зарлалаа. Өнгөрсөн аравдугаар сарын 21-нд цацагдсан “Firestarter” нь тус хамтлагийн сүүлийн зургаан жилийн хугацаанд гаргасан анхны шинэ дуу болж байгаа юм. Үүнээс гадна Соён Riot Games-ийн хип хоп хамтлаг болох True Damage-ийн гишүүдтэй хамтран энэ жилийн тэмцээний албан ёсны сүлд дуу “Know My Name”-ийг мөн толилуулжээ.

Таван гишүүнтэй “i-dle” хамтлаг нь 2018 оны тавдугаар сард (G)I-DLE нэрээр уран бүтээлийн гараагаа эхэлж, 2025 оны тавдугаар сард нэрээ албан ёсоор “i-dle” болгон шинэчилсэн билээ. Миён, Минни, Соён, Юки, Шухуа нарын бүрэлдэхүүнтэй тус хамтлаг “Tomboy”, “Nxde”, “Queencard” зэрэг олон хит дуугаараа алдартай бөгөөд Миён, Минни нар ирэх арванхоёрдугаар сарын 24-нд, Соён 25-нд болох “2026 SBS Gayo Daejeon” наадамд оролцохоор төлөвлөөд байна.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.11.14
Үзвэрийн хувиарууд
Image
2026.11.11-ээс
Үзвэрийн хувиарууд
Image
2026.12.02, 03
Үзвэрийн хувиарууд
Image
2027.03.07, 08