Dark Light
Нийгэм | 2026-11-16

ЭНЭ 7 ХОНОГИЙН ЗУРХАЙ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image
Энэ 7 хоногийн /202.11.16-11.22/ зурхайг танилцуулж байна. 
Хонь
Ихээхэн хүч хөдөлмөр цаг хугацаа шаардсан төлөвлөгөө дээр ажиллах эсвэл өөртөө нэмэлт үүрэг хариуцлага хүлээх хэрэг гарч мэднэ. Хүлээсэн үүрэг тань өндөр анхаарал, сахилга бат, зохион байгуулалт шаардах ч бүхнийг үгүйсгэх аргагүй. Хэт салан задгай байдал гэнэтийн зардал гаргах эсвэл хэлснээсээ буцахад хүргэж мэднэ. Ямар ч үед мэргэжлийн түвшинд ажлаа дуусгаж чадах хэрэгтэй. Хэрвээ даргаасаа цалингаа нэмүүлэх талаар гуйх гэж байгаа бол тохиромжтой биш. Харин түүний оронд авьяас чадвар мэдлэгээрээ үнэ цэнтэй ажилтан гэдгээ баталж харуул. Хувийн яаралтай хэрэгцээгээ хангах мөнгөний орлого олох боломж олж харна. Гэхдээ та хуулийн хүрээнд энэ үйл ажиллагаанууд болох эсэхийг сайн шалга. Зарим хүмүүстэй санамсаргүй газар таарах учрал нь ирээдүйд төдий л сайнгүй гэж од эрхэс зөгнөж байна. Өмч хөрөнгөтэй холбоотой асуудал гарах болно. Ажил хэрэг их байх хэдий ч та зорилгоо биелүүлэх хэрэгтэй. Бизнесийн сөргөлдөөн, хувийн амлалт тань хэцүү байдалд оруулах болно. Таны эргэн тойронд байгаа хүмүүсийн зан авир болон хандлагын өөрчлөлтийг шүүмжлэхээр байна. Хөндлөнгийн хүмүүстэй ч маргалдаж болзошгүй тул урьдынхаас илүүтэй тэсвэр тэвчээртэй хүлээцтэй байх шаардлагатай болно. Долоо хоногийн сүүл рүү гадаад явах болон шинэ чиглэлээр суралцах зэргээр амьдралдаа эрс өөрчлөлт хийхээр төлөвлө. Ирж яваа цагийг өнгө таныг ивээх болно. Эр зоригтой бөгөөд шударга сайхан сэтгэлтэй хүмүүсийг од эрхэс тэтгэх болно. Амиа бодсон зан гаргах нь бусдыг өөрөөсөө холдуулах бөгөөд чухал хүнээ өөрийн эсрэг болгохгүй байхад анхаар. Ямар нэг саад бэрхшээлийг даван туулах сорилтыг давах юм бол зорилгодоо хүрч чадна. Олон нийтийн үйл ажиллагаа зохион байгуулахад амжилттай байх болно. Зарим хүмүүстэй хамтран ажиллах хүнд байх хэдий ч та өөрийн чадвараараа бүгдийг нэг баг болгож чадна. Найз нөхөд таны хувьд маш чухал байх бөгөөд өөрийгөө дэмждэг, таны хувьд үнэ цэнтэй хүмүүстэй хийх уулзалт зохион байгуул. Ямар нэгэн сайн дурын ажилд оролцсоноор таны бусдыг таних чадвар дээшлэх болно. Хайр дурлал таны анхаарлын төвд байх бололтой. Боломж бага байх хэдий ч та хайртай хүндээ цаг зарцуулах хэрэгтэй. Одоогийн харилцаа холбоогоо хадгалж үлдэхийн тулд нааштай алхам хийх хэрэгтэй. Эрүүл мэндийн асуудал, ажлын нөхцөл байдал болон бусадтай харилцах харилцаанд ямар нэгэн хүндрэл бэрхшээл гарахгүй. 
 
Үхэр
Амжилтаа өсгөх чадвар таны хувьд өөртөө сайхан боломж бий болгох нөхцөл болно. Ялангуяа залуу хүмүүс тоглож наргихын оронд өсөж дэвжихэд цагаа зориулбал таны байр суурь тогтворжих болно. Богино хэмжээний сургалтууд таны сонирхлыг татаж, ур чадварыг тань сэргээж, үнэ цэнтэй ажилтан болгох болно. Чухал үйл ажиллагаанд оролцох урилга ирэх бөгөөд энэ нь сайхан байхаас гадна нөгөө талаар таныг багагүй сандаргана. Олны өмнө үг хэлэх бол сайн бэлдэж сургуулилан, мэддэг зүйлийнхээ талаар л яриарай. Та сайн байхаас гадна анхаарлын төвд байгаагаа мэдэрнэ. Нийтэч зангаараа томоохон албан тушаалтнуудтай шууд харьцаж, хэлэх үгээ нэр төрд тань нөлөөлөхгүй байхад анхаарлаа хандуулаарай. Танд шийдвэрлэх хэрэгтэй санхүүгийн асуудал байж болох ч энэ бол амьдралдаа хангалттай их анхаарал тавьж байгаа хэрэг биш гэдгийг ойлго. Энэ үед өөрийн дотоод итгэл үнэмшлийг зөв болгох боломжтой үйл явдал өрнөнө. Таны оролцож байгаа үйл ажиллагаа бусадтай дотнын харилцаа үүсгэх болон өөрийнхөө байр суурийг тодорхойлох боломж авчирна. Бизнес сэтгэлгээ сайтай хүмүүсийн хувьд хангалттай мөнгө олох боломж гарна. Харин түншүүд болон худалдан авагч нартайгаа тохиролцохдоо илүү болгоомжтой бай. Эрх мэдэлтэй хүмүүсийн талаарх асуудлыг ярихаас зайлсхий. Долоо хоногийн сүүл рүү эрч хүчээ сэргээх эмчилгээ үр дүнтэй байх болно. Таны болчимгүй үг, үйлдэл тайван байдалд муугаар нөлөөлнө. Өөрийгөө амраах цаг гарахгүй бол ажил хэргийн үйл ажиллагаандаа бодож байсан анхаарлаа тавьж чадахгүй. Чухал нууцыг санаандгүй байдлаар алдахыг хүсэхгүй байгаа бол хэлэх үгээ сайн бэлд. Хувийн болон ажлын хоорондох харилцааг тогтворжуулж чадвал та хайртай хүнтэйгээ дотно харилцаагаа хадгалж авч үлдэнэ. Та эелдэг нөхөрсөг байж цаг мөч бүрийг дулаан уур амьсгалтай өнгөрүүлэх нь амьдралд тань баяр баясал, инээд хөөрийг бэлэглэнэ. Романтик байдал болон дур хүсэл сэтгэлийг тань эзэмдэхийг өөртөө зөвшөөр. Зарим хүмүүс хуучин зүйлээс уйдаж шинийг эрэлхийлэх хандлагатай байж болох юм. Ямар ч үед ойр дотнын хүмүүстэйгээ ам мурийж, болчимгүй үйлдэл хийж болохгүй. Хүний үгийг сонсож, буулт хийж сур. 
 
Ихэр
Нийгмийн үйл ажиллагаанд шинэ төслөө оруулж чадна. Таны хувийн зан чанар шинэ ажлын онцлогтой гайхалтай зохицож, улмаар таны амьдралд сайн өөрчлөлтийг авч ирэх болно. Амжилт олоход шинэ нээлт судлах мэдлэг боловсролоо сайжруулах зэрэг нь таатай нөлөө өгнө. Ажлын үр дүнд өөртөө итгэх итгэл нэмэгдэх болно. Чухал арга хэмжээнд оролцох нь таны нүдийг нээнэ. Танд ажил хэрэгч санаа төрвөл бизнес төлөвлөгөөндөө оруул. Сайн дурын үйл ажиллагаанд бусдыг орохыг ятгах бөгөөд амжилттай байна. Харин бусдын амьдралын хэв маягаас үүдэн зөрчилдөөн үүсэж магадгүй. Та өөртөө сэтгэл хангалуун бус байвал гутралыг мэдэрнэ. Сэтгэл санааны байдлаас болж жирийн учралыг ч хүндээр хүлээж авна. Хэт дэвэргэн санаагаа нэг хэсэгтээ март. Энэ үед сэтгэл хөдлөл ихтэй хүмүүстэй харилцахаас зайлсхий. Дасаагүй нөхцөл байдалд алтан дунджийг баримтлаарай. Амар тайван байдлаа хадгалахын тулд үзэл бодол нийлэхгүй хүмүүстэй бүү марга. Долоо хоногийн сүүл рүү нэгэн зэрэг олон зүйл амжуулах гэж оролдсоноор чухал зүйлээ мартах магадлалтай. Гаднын нөлөө ихтэй үед төвлөрөхийн тулд өөрийгөө тайван байлгах сонирхолтой арга бодож ол. Бизнесийн танилтай болох болон гэрээ хэлцэл хийхэд бэлэн бус байна. Холбоо барихгүй удсан чухал хүнтэйгээ харилцаагаа сэргээх боломж гарна. Гэхдээ бие махбодын эрч хүч суларч байгаа тул аливаа харилцаанд сайхан мэдрэмж төрөхгүй болов уу. Элдэв хязгаарлах хүчин зүйлс болон эд мөнгөний бэрхшээлээс болж хувийн амьдрал зөрчилдөнө. Олон хүнтэй харьцах шаардлага гарсан бол таагүй байх магадлалтай. Ойр дотнын хүнийхээ санал гомдлын талаар хурдан арга хэмжээ авах нь зөрчлийг бууруулна. Шинэ хэв маягт зохицохын тулд хуучин зуршлуудаа эвдэхэд бэлэн бай. Урьд өмнө таны төсөөлж байгаагүй боломж гарч ирж таныг гайхшируулах магадлалтай. Аливаа нөхцөл байдлын сөрөг талаас илүү сайн сайхан зүйлд анхаарлаа хандуул. Амьдралд жижиг зүйл ч сэтгэл ханамжийг авчирна. Хувийн ур чадвар чухал учраас өөрийнхөө давуу талыг илүү харуул. Ахуйн хэрэгцээнд санаа зоволгүй, хэн нэгэнд таны тусламж хэрэгтэй байгаа бол гараа сунга. 
 
Мэлхий
Од эрхэс найз нөхөд, хамтрагчдыг удаан хугацааны хамтын зорилгыг дэмжиж байна. Түншүүд харилцах санал бодлоо солилцоход таатай. Энэ нь ирээдүйд сайн ашиг авчирна. Шинэ санаа, сонирхолтой зүйлс амьдралд найз нөхөд, хайртай хүнээр дамжин орж ирнэ. Найз нөхдийн дундах итгэлцэл эрсдэлтэй зүйл хийхээс хамгаална. Ихэнх хүмүүс өөрсдийгөө хир найрсаг байгааг мэдрэх болно. Удирдах түвшний хүмүүсийн үйл ажиллагаа гол зорилгоо биелүүлэхэд чиглэнэ. Шаардлагатай байгаа хувийн болон ажил хэргийн харилцаанд онцгой мэдрэмжтэй ханд. Найз нөхдийн болон ажил хэрэгч харилцаандаа сайн анхаарал тавь. Одоогийн нөхцөлд материаллаг байдлаа дээшлүүлэхийн тулд шийдэмгий хөдөлж байж амжилт олно. Гэхдээ өөрийн хүч боломжоо зөв үнэлж, хэрэгтэй үед нь сайн гамна. Өөрийн үйл ажиллагааны тэргүүлэх гол чиглэлд анхаарлаа хандуул. Таны сонирхолтой эрэл хайгуул идэвхэжнэ. Хэрвээ эрсдэлтэй үйлдэл хийхийг хүсвэл аюулгүй байдлыг хангах хэрэгтэй. Хэрэв та мөнгө муутай гэхдээ цаг завтай байгаа бол буяны байгууллагад сайн дураар туслах хэрэгтэй. Зарим үед ийм хандив мөнгөөр тусалснаас илүү хүмүүсийг баярлуулж болох юм. Долоо хоногийн сүүл рүү од эрхэс таныг азтай байхыг илтгэж байна. Энэ нь танд хувийн хэргээ зохицуулахад туслах болно. Ирж буй энэ сайхан завшааныг зөв ашиглаарай. Таны амьдралын чигийг өөрчлөх шинэ санаа бодол толгойд орж ирэх байх. Эрсдэлтэй зүйлд азаа үзэхийг хүсэх болно. Хэрвээ өөрийн эрч хүчийг хязгааргүй гэж мэдэрч байвал байр сууриа алдах эрсдэлтэй. Гэнэт хол газар аялахыг хүсэж магадгүй. Хайр дурлалдаа шатаж байгаа хүмүүс хамтын амьдрал эхлэх шийдвэрийг гаргах цаг болоогүй байх. Одоохондоо үүнд бэлэн биш байгааг од эрхэс сануулж байна. Хайрын харилцаанд анхааралтай ханд. Ганц бие хүмүүс сэтгэл татам хэн нэгэнтэй учирч болох юм. Энэ үед илүү хайр татам, ухаалаг байх хэрэгтэй. Нууцлаг хайрын холбоонд татагдаж эхэлбэл болгоомжтой бай. Энэ бодлоосоо болж буулт хийж, зүрх сэтгэлээ шархлуулахад хүрнэ хэмээн од эрхэс сануулж байна.
 
Арслан
Од эрхсээс танд мөрөөдөмтгий байдал ирэх учраас өөрийн уран зөгнөлдөө хэтэрхий автах магадлалтай. Бодит байдал ба төсөөлөл хоёр хоорондоо хол зөрөөтэй гэдгийг өөртөө л ойлгуул. Өөрчлөлт хийх, илүү мөнгө олох зорилгоор үйл явуулах зэргийг од эрхэс дэмжихгүй байна. Хар цагаан хэл ам ихтэй байна. Хууран мэхлэгдэж магадгүй. Эсвэл хүмүүсийн талаар буруу ойлголттой үлдэж болзошгүй. Хөндлөнгийн нөлөөнд автахаас болгоомжил. Хуримтлагдсан дарамтаа үр дүнтэй арга замаар чөлөөлж байх нь сэтгэл хямралаас сэргийлэхэд тустай. Нэгэн зэрэг хэтэрхий олон юмыг зэрэг амжуулахыг оролдох тусам сэтгэл санаа тавгүйтнэ. Бусдад мөнгө зээлсэн бол хугацаандаа төлдөггүй хүмүүсийн араас хөөцөлдөхөөс бүү нэрэлх. Олон нийттэй харьцахдаа эрүүл сэтгэлгээгээр хандах хэрэгтэй бөгөөд аюултай байж болох газруудаас зайлсхий. Гэхдээ бохир улс төрийн тухай бодох бөгөөд нийгмийн шударга бус явдлын эсрэг тэмцэхийг хүснэ. Эсвэл зөв үг үйлдлээсээ болж хэлмэгдэж байгаа хүмүүст туслахын төлөө хүснэ. Сонор сэрэмжтэй байхгүй бол дүрэм, журамтай холбоотой тогтворгүй байдалд орох эрсдэлийг нэмэгдүүлэх болно. Биеэ даасан бодолтой байж, хувийн зорилгоо дахин тодорхойлох цаг. Долоо хоногийн сүүл рүү эрх чөлөөний үнэ цэнийг юу юунаас илүү мэдэрнэ. Харин хуулийн эрх зүйн төвөгтэй нөхцөл байдлаас зугтахыг аль болох хичээ. Хэрвээ танд эрх мэдэл нь байгаа бол үнэн зүйлд анхаарлаа хандуулахаас бүү цааргал. Зарим хүмүүс ирээдүйн амьдралаа өөрчлөх талаар нухацтай бодно. Амьдралаа өөрийн итгэл үнэмшлээр зоригтой төлөвлө. Залуу хосууд ирээдүйн амьдралдаа хэрэгтэй өөрчлөлт эхлэх талаар бодож байгаа бол эргэн тойрондоо төгс орчин бүрдүүл. Цагийг хамтдаа өнгөрүүлэхэд шаардлагатай нөхцөлийг хангах үүрэг хэн хэнд нь оногдоно. Танд нэлээд хугацааны дараа өөрийн мөрөөддөг гэр бүл, орон гэрээ бодитоор бий болгох боломж гарч байна. Танил найз нөхдийн хооронд романтик харилцаа үүсэж магадгүй. Эхэн үедээ танд эвгүй санагдаж байсан ч, үйл явдлыг түргэсгэх гэсний хэрэггүй. Хайр сэтгэл ямар үед үүсдэг гэдгийг санаарай.
 
Охин
Энэ долоо хоногт шинэ төслөө эхлүүлэхэд сайн. Шинэ төсөл, нөлөөтэй ивээн тэтгэгчид танд амжилт, санхүүгийн аз авч ирэх магадлалтай. Гэхдээ шинэ ажил эхлэх гэж байгаа бол санхүүгийн зарцуулалтдаа анхаарал тавих хэрэгтэй болно. Мөнгө төгрөгийн асуудал таны болон бусдын сэтгэлийг зовоох болно. Гэхдээ яаж ийгээд зохицуулах найз нөхөд байгаа гэдэгт итгэ. Өөрийн болон гэр бүлийнхнийхээ сонирхож буй аялах газрыг хайж олоход тохиромжтой үе. Аяллын виз болон гадаад паспорт зэргийг зохицуулахад таатай бөгөөд гадаад руу сэтгэл хөдөлгөм аялалд явахаа тэсэн ядан хүлээх хэрэгтэй болно. Өвлийн урт амралтыг үр дүнтэй өнгөрүүлэх талаар олон хүн судална. Мөн ажил хэрэг ихтэй хүмүүс ч бага зэрэг завсарлага авах талаар бодоход гэмгүй үе. Гэр орны аж байдлаа чухалчлан үзэж байгаа хүмүүс ч орон гэрээ тав тухтай болгохын тулд завгүй ажиллах бөгөөд энэ нь танд тийм ч хэцүү санагдахгүй. Сайн ойлголцол хосуудын харилцааг аз жаргалтай, эв найртай болгох бөгөөд хайр сэтгэлийн холбоо улам хүчирхэгжинэ. Хайр дурлалын адал явдлаас хол бай. Мөн олон хүнийг хамарсан араг хэмжээ эсвэл улс төрийн зорилготой үйл ажиллагааг од эрхэс төдий л дэмжихгүйг анхаар. Аливаа харилцаанд сэтгэлийн хэт хөөрөлд авталгүй ухаалаг байх нь таагүй явдлаас сэргийлж чадна. Долоо хоногийн сүүл рүү зарим мэдээ таныг сандралд оруулж болох юм. Та ажлын ачааллаа багасгахгүй бол хувийн амьдрал нэлээд асуудалтай байх болно. Хэрэв танд өөрчлөлт хэрэгтэй байгаа бол итгэж болох хүнээсээ зөвлөгөө ав. Гэхдээ хүн бүр хурц ухаантай, цэцэн мэргэн байдаггүй шиг зөвлөгөө бүр үнэн бодит байхгүй. Хэд хэдэн хүнээс зөвлөгөө авч харьцуулж үзэх нь нь зөв байна. Чөлөөт цагаа сэтгэл санааг баясгах үйлдэлд зарцуул. Ганц бие хүмүүс өөрт тохирох хосоо хайж олохыг хичээ. Од эрхэс аз жаргалтай хэмнэлийг авчрахын тулд бүтээлч төлөвлөгөөг хайрын харилцаандаа оролцуулах хэрэгтэй гэж зөвлөж байна. Хий хоосон мөрөөдөл ихэнх үед бодол санаанд орж ирнэ. Иймд урам зоригоо зөв чиглүүлж боломж бололцоог гаргаж ирэх шаардлагатай. Романтик оройн болзоо нь хайр сэтгэлийг цэцэглүүлэх болно. Хосууд хамтдаа гайхалтай мөрөөдлийн үдшийг өнгөрөөх төлөвлөгөө зохио. 
 
Жинлүүр
Шинээр гадаад түншүүдтэй харилцаа холбоо тогтоох үйл ажиллагаа явуулахад таатай. Урт хугацааны төлөвлөгөө хийх өөрийн оюуны чадамжаар гайхалтай боломжийг олж авна. Олон нийтийн болон улстөрийн зүтгэлтэнтэй уулзаж, санал хүсэлт тавихад бүтэмжтэй байх магадлал өндөр. Байр сууриа нэмэгдүүлэх сонирхолтой хүмүүсийн хүсэл биелэх нигууртай. Эрч хүчээр дүүрэн байхын тулд өөрийгөө элдэв муу бодлоос чөлөөлөх хэрэгтэй. Ямар нэг нүүр тулсан яриа нэлээд халуухан болох ч та ойлголцолд хүрье гэж бодож байгаа бол бүх зүйлийг тэвчих шаардлагатай. Зарим харилцаа таны хувийн ур чадварыг нэлээд хүчтэй шалгах болно. Бусдын эрх ашгийг хөндөх бололтой. Бусад хүмүүст бурууг тохох, хяналтдаа байлгахыг хүсэх нь тэдний гөжүүд занг хөдлөх бололтой. Бусад хүмүүс заавал тантай адилхан байх ёсгүй гэдгийг сана. Зарим хүмүүсийн ил далд явуулгыг давж гарах, материаллаг байдлаа сайжруулах шаардлага гарна. Одоогийн тулгараад байгаа бэрхшээлүүд удахгүй ялихгүй зүйл байсан санагдах бөгөөд хэрэгтэй үед бусад хүмүүсийн туслах саналыг хүлээн ав. Цаг зав бага байсан ч хэрэгтэй уулзалтаа заавал төлөвлө. Хүмүүсийн хэлж байгаа үгийг анхааралтай сонс. Ямар ч асуудал таны өмнө тулгарсан өөрийнхөө эсрэг байгаа хүнд ч сайнаар хандаарай. Долоо хоногийн сүүл рүү ямар нэгэн олон нийтийн арга хэмжээнд оролцохоос зайлсхий. Түр хугацааны замбараагүйдэл үүсэж ихэнх хүмүүсийг бухимдуулах болно. Тэвчээртэй байх юм бол удахгүй бүх зүйл эргээд хэвдээ орох болно. Чухал шийдвэрийг бие даан гарга. Хувийн нууцаа ил гарахаас болгоомжил. Хэтэрхий илэн далангүй байдлаас болгоомжил.Од эрхсийн шилжилт мөнгө санхүүгийн асуудалд нөлөө үзүүлэх болно. Тооцоолоогүй зарлага гарч мэднэ. Томоохон зүйл худалдан авахаас аль болох зайлсхийж, зарлагаа хямгадан, эд зүйлсдээ гамтай ханд. Хайртай дотнын хүнтэйгээ цагийг хамт өнгөрүүл.
 
Хилэнц
Харилцан ойлголцох чадвар дээшилж, худалдаа наймаа хийхэд орлого нэмэгдэх болно. Өөрийгөө илэрхийлэх чадвар сайн байх тул сайхан боломжийг алдалгүй ашигла. Таны оюун ухаан хурц байхаас гадна түргэн сэтгэх чадвар олон боломжийг нээж өгөх болно. Энэ үед аливаа мэтгэлцээн болон илтгэл тавих үйл ажиллагаанд оролцвол үр дүнтэй байна. Өөрийн зөн совингоо дагаж, шинэ орлогын эх үүсгэвэр нээх, мөнгөө хадгалах зэрэгт анхаар. Шинэ санаагаа бодитоор хэрэгжүүлж болох төлөвлөгөө болговол ихэнх хүмүүсийн санхүү баталгаатай болно. Арилжаа наймаа хийдэг хүмүүс ашигтай ажиллаж чадах ба гадаад харилцаа тань хүчтэй болно. Байр сууриа бэхжүүлэх болон амжилт олохоор тэмүүлэгч хүмүүсийн хувьд амжилт ололт гарт баригдам ойрхон, ажил бүтэмжтэй байна. Таны ажиллах чадвар, практик мэдлэг, ажигч гярхай байдал оргилдоо хүртэл ундарч байна. Харин долоо хоногийн дунд үеэс чухал бичиг баримтад гарын үсэг зурах болон яарсан шийдвэр гаргахад тааламжгүй байх болно. Шударга бус үйлдэл, эмх замбараагүй байдал гарч болзошгүй. Анхаарал татаж буй санхүүгийн төслийнхөө үр ашгийг сайн тооц. Мөнгөний эрсдэл нэмэгдэх бололтой. Таны олон янзын хүсэл амьдралын амтыг мэдрэхэд хүргэх ба үүнийгээ хайх явцдаа нэлээд уйтгартай болох ч зүгээр хараад сууж болохгүй. Ирээдүйд яахаа сайн мэддэг бол сэтгэл санааны эрч хүч өгөх зөвлөгөөг авч байх хэрэгтэй. Таны эрч хүч заримдаа буурна. Хэрэв бие махбод болон оюун санаагаа ядраахгүй байлгахыг хүсвэл асуудалд ул суурьтай хандаж сурах хэрэгтэй. Эргэн тойронд хөглөрөөд байгаа, хийж дуусгаагүй ажил дээр анхаарлаа хандуул. Гэхдээ гадагшаа гарч, байгалийн сайхныг мэдэр. Байгаль дэлхий танд урам зориг шинээр хүч тэнхээ өгнө. Таны хувьд ажил хэрэг болон бизнес чухал ч гэр бүлийн харилцаагаа эргэн харахад гэмгүй. Хайр дурлалын амьдралаа сайтар эргэцүүлэн бод. Хосуудын хувьд бие биеийнхээ санааг ойлгож дэмждэг байх ёстой гэдгийг ойлго. Бие биеэ илүү ойр дотно таньж, хожим харамсахаас сэргийлэх хэрэгтэй. Гэр бүлийн асуудал шийдэгдсэнээр таны нүд нээгдэх болно.
 
Нум
Эргэн тойрны уур амьсгал эерэг байх учир ихэнх зүйл амжилттай бүтэх боломж гарч ирнэ. Гайхалтай санаа, зөв арга зам нь бодсон төлөвлөгөөг амжилттай бүтэхэд тусална. Зарим хүмүүсийн уран бүтээлч нөөц бололцоо өндөр байна. Гүйлгээ ухаан сайн байна. Харин бизнес эрхлэгч нар бусадтай муудалцаж, үл ойлголцсоноос зарим төлөвлөгөөгөө өөрчлөхөд хүрнэ. Дуусгаагүй ажил хэрэг болон таагүй мэдээ сэтгэл зовоож, тайван амьдрах боломж олгохгүй. Иймээс ажлын ачааллаа нэмэх шаардлага үүснэ. Нөлөө бүхий хүний ажил хэрэгч зөвлөгөө ашиг тус өгөх магадлалтай. Мөн бусдад хийх ажлаа хэрхэн гартаа оруулах талаар заавар зөвлөгөө өгөх хэрэгтэй болно. Өөрийн нөхцөл байдлаа зөв тодорхойлоогүй бол хүсээгүй зүйлээ хийх гэж хичээсний хэрэггүй. Өмнөх асуудал сөхөгдөж дарамт болох магадлалтай тул хурдан нягталж, нэг мөр шийдэж дуусга. Өөрийн эргэн тойрны хүмүүс болон хамтран зүтгэгчээсээ илүү нямбай ажиллах хэрэгтэй. Гаргасан алдаандаа сайн дүн шинжилгээ хий. Мэдлэг болон мэргэшлээ сайжруулбал өөртөө итгэх итгэл сэргэнэ. Мөн ажил хэргийн байр сууриа алхам алхмаар нэмэгдүүлэх зарчимд суралц. Холоос сонирхолтой мэдээлэл ирнэ. Гэхдээ ихэнх хүмүүс хонжоотой наймаа хийх ч дараа нь гарах үр дүн санаанд тань хүрэхгүй. Сонирхолтой нөхцөл байдал бий болох ч тайван бус байдал ихэснэ. Долоо хоногийн сүүл рүү аз таны талд байх боловч мөрийтэй тоглож хөлс хүчээ шавхан олсон мөнгөө үрэхээр хэмжээнд байж болохгүй. Харин зөв өөрчлөлт хийх тал дээр шийдэмгий бус байхын оронд өөртөө итгэх хэрэгтэй. Хий дэмий юмнаас айн ширвээтэх хэрэггүй. Бусдын санааг дуурайлгүй, өөрийн шийдвэрээр гаргасан бизнес амжилттай явагдана. Шинэ өөрчлөлт өвөрмөц хэв маяг сайн шийдлийг бий болгож өгөхийн зэрэгцээ, өөртөө итгэх байдлыг тань өсгөхөд тусална. Таны гэр бүл, хувийн амьдралыг сонирхолтой өөрчлөлт чимэглэж өгнө. Од эрхэс таныг өөрийн хүрээлэн буй орчноо үзэсгэлэнтэй болгоход мөн хүн болгоны эрх ашигт нийцүүлсэн улам тохитой гэр оронтой болоход дэмжиж зоригжуулна. Халуун дулаан бөгөөд тохилог орчинд байвал та жаргалтай байх бөгөөд гэр бүлийнхээ хайрын үр шимийг хүртэх болно. Зөв хооллолт болон дасгал хөдөлгөөн амьдралын эрч хүчийг нэмнэ. Чөлөөт цагийг хөгжилтэй өнгөрөө. Салхинд гарах цанаар гулгах зэргээр цагийг өнгөрүүлэх нь эрүүл мэндэд сайн нөлөө үзүүлнэ. Санааг зовоож байгаа асуудлаас чөлөөлөгдөхийн тулд хайртай дотнын хүмүүстэйгээ ярилцаж, тэднийг сонс. 
 
Матар
Цагийн хуваариа нарийн гаргаснаар ажлаа ч амжуулж, сонирхолтой үйл явдалд ч оролцож чадна. Мэргэжлийн тал дээр өсөх дэвжихийг эрмэлзэж байгаа хүмүүс эрх мэдэл бүхий хүмүүстэй уулзвал үр дүнтэй байх бөгөөд байр суурь болон цалин хөлс нэмэгдэх боломжтой. Хувиараа бизнес эрхэлдэг хүмүүс олон нийтийн арга хэмжээнд зориулсан зөв зар сурталчилгаа явуулах хэрэгтэй үе. Зарим хүмүүс сайхан санал хүлээн авах ба энэ нь танд байр сууриа хүлээн зөвшөөрүүлэх сэдлийг өгнө. Өөрийнхөө төлөө зарим хэцүү санагддаг зүйлээ ч зориглон хий. Хэрэв тууштай хүчин зүтгэл гаргах юм бол сайн үр дүн гарах болно. Уулзалт хэлэлцээр хийх ажил амжилттай болж өнгөрнө. Илүү мэргэжлийн байх хандлагад суралцах нь таны стрессийг тайлах сайн арга байна. Шүүмжлэл болон магтаалыг алийг нь ч тайван хүлээн ав. Ажлын төлөвлөгөө амьдралын шаардлага хоёр хоорондоо зөрчилдөж мэднэ. Гаднын дарамт нэлээд хэцүү байна. Ялангуяа хөрөнгө мөнгөтэй холбоотой асуудал дээрдэхгүй мэт санагдана. Гэхдээ сайн зохион байгуулбал ашиг орлого, үр бүтээмж ирэх болно. Танд бага зэрэг өөртөө болон бусдад хатуу хандах хандлага хэрэгтэй байх болно. Бизнес эрхлэгч нар бусад хүмүүсийн өр төлбөрийг төлөлцөхөө хязгаарлах хэрэгтэй. Урам хугарах байдал зарим хүмүүст тохиолдож болзошгүй. Гэхдээ сэтгэлээр унах завгүй их ажилтай байна. Долоо хоногийн сүүл рүү төлөвлөгөөгөө өөрчлөх гэнэтийн шаардлага гарч болзошгүй. Хэдийгээр тайван биш мэдрэмж төрж байлаа ч өөрчлөлт хийх нь таатай байх болно. Гүнзгий ухаж судалдаг хүмүүс төвөгтэй зүйлсийг ч ойлгоход илүү амархан болсныг мэдрэх болно. Хэрвээ гэр бүлд тань ямар нэг асуудал байгаа бол туршлагатай хүмүүсээс туслалцаа авахад гэмгүй. Ингэснээр өмнө нь хэзээ ч бүтэшгүй мэт санагдаж байсан асуудал амархан болж хувирах болно. Сэтгэлийн зовлон, стресстэй байгаа хүмүүс оюун санаагаа тайвшруулах дасгал хийж, өөрийгөө амраа. Энэ үед ачаалалтай ажиллахаас татгалз. Амьдралын буруу зуршлаа өөрчлөх хэрэгтэй байна. Эрүүл мэндийн асуудал санаа зовоох тул анхааралтай байгаарай. Эмнэлэгт очиж, эрүүл мэндийн нарийн түвшний шинжилгээ хийлгэхдээ мөнгө харамлах хэрэггүй. Хоол ундандаа анхаарч сахартай ундаа болон түргэн хоолны хэрэглээгээ багасга. Хайрын харилцааг од эрхэс ивээнэ. Хосууд хамтдаа сайхан дурсамж үлдээх газар очих хэрэгтэй үе. 
 
Хумх
Таны эрч хүч өсөж, удирдах чадвар илрэн гарч ирнэ. Ямар ч үйл ажиллагаа төлөвлөсөн та гол зохион байгуулагчаар сонгогдох боломжтой. Танд хүссэн бүхнээ авч чаддаг юм шиг мэдрэмжийг мэдэрнэ. Өөрийнхөө зөн совинд итгэ. Таны мэдрэмж амжилтын үндэс байна. Зорилготой байж хамт олондоо өөрийгөө итгүүлэх хэрэгтэй. Өмнө нь хийж амжаагүй ажлуудаа дуусгах боломж гарч ирэх бөгөөд таны бүтээлч чадвар их байна. Энэ үед гаргах шийдвэр амьдралд их өөрчлөлт оруулах бөгөөд дуусгаагүй чухал ажлаа гүйцээвэл сайн ашиг өгөх болно. Сөрөг бодол болж байгаа үйл явдалд таагүй нөлөөлөх болно. Ямар нэг огцом түргэн алхам асуудлыг улам хурцатгах ба бага зэрэг энгийн арга ч амархан шийдэл байж болно. Хувийн эрх ашгийг өмнөө тавихаа боль. Эргэлзээтэй байсан асуудлуудаа цэгцлэх шийдвэр гарга. Гэхдээ зарим үйлдлээ хэтрүүлэхээс сэрэмжил. Хэн нэгний үгэнд хэт итгэж хэрэггүй. Үнэнч хайр таныг дэмжих болно. Хайртай хүмүүсийн авчрах энерги танд ашигтай байх болно. Ойр дотнын харилцаандаа заавал цаг зав гаргаарай. Долоо хоногийн сүүл рүү санхүүтэй холбоотой асуудалд саад ихсэх болно. Та чухал бичиг баримтад гарын үсэг зурах мөн ямар нэг чухал зүйлийг худалдаж авахаа хойшлуулах бололтой. Гэхдээ олон нийтийн үйл ажиллагаа зохион байгуулахад аз тохиож байна. Хуучны дотно анд болон холын хамаатан садантайгаа холбоо тогтоох нь сонирхолтой шинэ мэдрэмж өгнө. Од эрхэс танд өвөрмөц холбоог илгээж, сонирхолтой өдрүүд таны өмнө байгааг амлаж байна. Та өөрийн бодол санааг бодит болгох, тэдгээрийг ойлгомжтой илэрхийлэн гаргах дээд зэргийн чадвартай болно. Тиймээс та юу ч хэлсэн хүмүүсийн сэтгэлийг татаж чадна. Ганц бие хүмүүст онцгой хүнтэй танилцах боломж гарч ирнэ. Боломжийг бүү алд. Өөрийгөө нээн илэрхийлэх сайхан боломж олдоно. Хэрвээ гэр бүлд ямар нэг асуудал байгаа бол хоорондоо сайтар ярилц. Хэрэв та анхаарал болгоомжгүй байдлаар бусдыг уурлуулж бухимдуулсан бол нөхцөл байдал ямар байгааг тайлбарлаж ойлгуулаарай. 
 
Загас
Эргэн тойронд байгаа зүйлс ердийнхөөс илүү мэдрэмтгий болсон мэт санагдана. Нөхцөл байдалтай зохицож чадвал өөртөө давуу байдлыг бий болгох болно. Ихэнх хүмүүс өөрсдийн үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх бөгөөд энэ нь зарим харилцаанд асуудал гаргаж, таны хийсэн ажлыг гоочлоход хүргэж болно. Түргэн ааш, түрэмгий зан гаргахаас сэргийл. Өөрийнхөө шинэ авьяасыг нээн илрүүл. Магадгүй олон жилийн өмнө мартагдсан таны зарим авьяас чадвар ч сэргэж мэднэ. Та бүтээлч байдлыг эрхэмлэ. Гэхдээ бүх зүйл дээр манлайлагч байх гэж хичээх хэрэггүй. Дотнын найз тань санхүүгийн хэцүү асуудалд орох болно. Хэдийгээр та туслахыг хүсэх ч энэ нөхцөл байдлын цаад учиг тань сэтгэлийг зовооно. Одоо шийдвэр гаргах гэсний хэрэггүй. Албан тушаал дэвших болон сонирхолтой ажлын байрны санал хүлээж байгаа бол тун удахгүй хүссэнээ авах нь бололтой. Тодорхой хугацаагаар гацаж, хойшлоод байсан хууль эрх зүйн асуудал эцэслэн шийдэгдэнэ. Шинэ сонголт таны мөнгө болон эрч хүчийг хэмнэх болно. Долоо хоногийн сүүл рүү шаардлагагүй зүйлс худалдан авч байгаагаа мэдвэл зөвхөн өөрийгөө бөөцийлж тухтай байлгах нь тийм чухал уу гэдгээ тооцоол. Үүнд тийм ч буруу зүйл байхгүй боловч сэтгэл хангалуун байдлыг их мөнгө зарахгүйгээр мэдрэх арга зам байдаг гэдгийг ойлгох хэрэгтэй. Олон нийтийн үйл ажиллагаа таныг гэрээсээ гарахад хүргэнэ. Гэсэн ч гэр амьтай хүмүүс хайртай хүнтэйгээ хамт оройг хөгжилдөн өнгөрүүлэхийг илүүд үзнэ. Замын хөдөлгөөнд оролцохоосоо өмнө замын түгжрэлийн талаар мэдээ хар. Зарим эд зүйлд бага зэргийн гэмтэл гарах эсвэл бүр мөсөн эвдэрч болзошгүй. Энэ бүхэн таны тэвчээрийг шалгах болно. Уур бухимдлаа ил гаргахгүй байх хэрэгтэй болно. Хэрвээ танд уйтгартай санагдаж байвал өөдрөг байхын тулд аялал зугаалгаар явахыг хичээ. Байгалийн сайхан таны сэтгэлийг сэргээж өгөх болно. Залуу хүмүүс хайр дурлалын шинэ адал явдалтай учирна. Харин согтууруулах төрлийн ундаа хэтрүүлэн ууж, их наргих хэрэггүй. 

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.11.14
Үзвэрийн хувиарууд
Image
2026.11.11-ээс
Үзвэрийн хувиарууд
Image
2026.12.02, 03
Үзвэрийн хувиарууд
Image
2027.03.07, 08