Dark Light
Гадаад | 2026-11-16

NVIDIA-ИЙН АЖИЛТНУУД ОГЦОРСОН ЖЭНСЭНИЙГ ЯМААН ОМОГТОЙ, ОГЦОМ УУРТАЙ НЭГЭН БАЙСНЫГ ДЭЛГЭЛЭЭ

СЭТГҮҮЛЧ | ТАТАР МАЙДАР
Image

NVIDIA компанийн гүйцэтгэх захирал асан Жэнсэн Хуанг албан тушаалаасаа огцорсны дараа тус компанийн ажилтнууд түүний биеэ барьж чаддаггүй, догшин зан авирын талаарх баримтуудыг дэлгэж эхэллээ. 

New York Post сонины мэдээлснээр, Хуанг уур хилэнгээ огт хянаж чаддаггүй нэгэн байжээ. Эх сурвалжуудын хэлснээр энэ оны хоёрдугаар сард тэрээр өөр гуч гаруй менежерийн дэргэд тухайн үеийн борлуулалтын албаны дарга Жэй Пуриг доромжилж, "Чи үхэж, биднийг амраагаад өг!" хэмээн хашхирсан аж. Пури энэ доромжлолыг дуугүй тэвчиж өнгөрөөсөн бол хуралд сууж байсан хамт олон нь цочирдон нам гүм болцгоосон байна. 

Жэнсэн Хуанг ажилтнуудаа бусдын өмнө загнаж, гутаан доромжлох нь энгийн үзэгдэл байжээ. Тухайлбал, 2025 онд тэрээр нэгэн эмэгтэй ажилтан руу "Чи над руу инээмсэглэх гээд байна уу? Эндээс зайл!" хэмээн хашхирч байсан бол өөр нэгэн тохиолдолд дээд шатны менежер рүүгээ цэвэр усны сав шидэж байсан гэнэ. Түүгээр ч зогсохгүй өөрийнх нь оронд түр гүйцэтгэх захирлаар томилогдоод буй Колетт Крессийн илтгэлийг зун таслан зогсоож, олны өмнө хөшсөн мэт зогслоо хэмээн доромжилж байсныг Wall Street Journal мэдээлжээ. Түүний намтар судлаач Стивен Уитт ч хэрэв хэн нэгэн өөрийнхөө зөв гэж зүтгэвэл Хуанг тэр даруй дэлбэрч, хашхирч эхэлдэг байсныг New York Times сонинд бичсэн байна. 

Огцорсноосоо хойш чимээгүй байгаа Жэнсэн Хуанг эдгээр явдлын талаар ямар ч тайлбар хийгээгүй байна. Гэсэн хэдий ч 42 мянган ажилтантай тус компанийн дотоод сүлжээнд зарим ажилтнууд түүнийг эргүүлэн авахыг шаардаж, 1,600 орчим сэтгэгдэл бичигдсэний дийлэнх нь Хуангийг дэмжсэн байр суурьтай байгааг Wired сэтгүүл онцолжээ. 

Дуулианы эргэн тойронд: Жэнсэн Хуанг нь Хятадын тагнуулын албатай холбоотой байж болзошгүй Сингапурын "Megaspeed" компанийн удирдлага Алис Хуанг болон NVIDIA-ийн дэд ерөнхийлөгч Кимберли Пауэлл нартай нууц амрагийн харилцаатай байсан нь илчлэгдсэний дараа уучлалт гуйж огцорсон юм. Гадаадын тагнуулын ажиллагаа байж болзошгүй гэх болгоомжлолын улмаас компанийн Төлөөлөн удирдах зөвлөл хараат бус шалгалт эхлүүлж, санхүүгийн захирал Колетт Крессийг түр гүйцэтгэх захирлаар томилоод байна.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.11.14
Үзвэрийн хувиарууд
Image
2026.11.11-ээс
Үзвэрийн хувиарууд
Image
2026.12.02, 03
Үзвэрийн хувиарууд
Image
2027.03.07, 08