Хөвсгөл аймгийн Рэнчинлхүмбэ сумын Далайн зах баг, “Ар гол” гэдэг газар /аймгийн төвөөс хойд зүгт 270 км, сумын төвөөс зүүн зүгт 23 км/-т 11.18-ны өдрийн 22:46 цагт 4.2 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон тухай мэдээллийг ШУА-ын ООГХ-ээс 22:54 цагт цахим шуудангаар ирүүлсэн. Тус аймгийн Онцгой байдлын газраар дамжуулан сумын Засаг дарга болон тухайн газар нутагладаг малчдаас тодруулахад газар хөдлөлтийн чичирхийлэл иргэдэд мэдрэгдээгүй бөгөөд учирсан хохиролгүй тухай мэдээллээ.
Нийгэм | 2022-11-19
Сэтгэгдэл бичих
АДМИН






Нийгэм






