Dark Light
Нийгэм | 2022-11-19

Эрчим хүчний дэд сайд дулааны цахилгаан станцуудад ажиллав

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Эрчим хүчний дэд сайд М.Баярмагнай холбогдох албаны хүмүүсийн хамтаар “Эрдэнэт дулааны цахилгаан станц” ТӨХК, “Эрдэнэт-Булганы цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Дулааны цахилгаан станцуудад /2022.11.19/ ажиллалаа. 

Албан томилолтын хүрээнд үйлдвэр, компаниудын 2022-2023 оны өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд хийгдсэн ажлуудтай газар дээр нь танилцаж, үүрэг даалгавар өглөө.

“Эрдэнэт дулааны цахилгаан станц” ТӨХК, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Дулааны цахилгаан станцын нүүрсний нөөцийг байвал зохих хэмжээнд хүрэх хүртэл нүүрсний тээвэрлэлтэд онцгой анхаарч ажиллах

“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Дулааны цахилгаан станцын зуух №4-ийн засварыг 2022 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн дотор дуусгах

Өвөлжилтийн бэлтгэл ажлын төлөвлөгөөний гүйцэтгэл өнөөдрийн байдлаар  “Эрдэнэт дулааны цахилгаан станц” ТӨХК 91.8%, “Эрдэнэт-Булганы цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК 95.6%, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Дулааны цахилгаан станц 65.4%-тай байна.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10