Тайландын волейболын мэргэжлийн лигийн 2022-2023 оны улирал өнөөдөр эхэллээ. Тус улсын лигт удамт волейболчин, спортын мастер Тамираагийн Хангал анхны тоглолтоо хийв. Түүний хүчин зүтгэж буй “Накхон Ратчасима” баг нь өнөөдөр “Паяак Сенсе” багийг 3:0 (25:15, 25:14, 25:19)-ээр буулган авсан юм.
Т.Хангалын “Cat Devill” хочит “Накхон Ратчасима” баг нь Тайландын лигт хамгийн олон удаа буюу 2008, 2013, 2014, 2015, 2018, 2020, 2021 онд түрүүлсэн.
АДМИН






Нийгэм






