Dark Light
Нийгэм | 2022-11-20

Ш.Чанрав хүчний гурван төрөлтийн дэлхийн аваргаас хүрэл медаль хүртлээ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Дани Улсад пауэрлифтингийн насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн болж байна.  Манай улсаас Монголын пауэрлифтингийн нэгдсэн холбооны ерөнхий нарийн бичгийн дарга, гавьяат дасгалжуулагч Д.Баттулгын удирдлага дор долоон тамирчин өрсөлдөж байна.
Тус тэмцээний эрэгтэйчүүдийн -120 кг-ын жинд Ш.Чанрав хэвтээ шахалтын төрөлд цээжнээс 322.5 кг-ыг шахсанаар хүрэл медаль хүртлээ. Монголын багийн энэ тэмцээний анхны медаль болов. Тэр үүнээс гадна суулт, таталтын төрөлд өрсөлдсөн ч медалийн тавцанд хараахан гараагүй юм. Ш.Чанрав цээжний шахалтын төрлөөр ДАШТ-ий дөрөв дэх медалиа хүртэж байна. Өмнө нь нэг мөнгө, хоёр хүрэл медаль хүртэж байлаа.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10