Dark Light
Нийгэм | 2022-11-20

Д.Гантөгс үндэсний бөхийн залуучуудын улсын аварга боллоо

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Увс аймгийн Өндөрхангай сумын харьяат, чөлөөт бөхийн спортын мастер, аймгийн заан Ц.Гонгор агсны нэрэмжит үндэсний бөхийн залуучуудын УАШТ арваннэгдүгээр сарын 19-20-нд Дархан-Уул аймгийн Биеийн тамир спорт хорооны зааланд боллоо. 12 дахь удаагийн тэмцээнд нэгдүгээр шатанд 96 бөх найм, хоёрдугаар шатанд 40 бөх дөрвөн хэсэгт хуваагдан барилдаж шилдэг 12 бөх шигшээд тойргийн журмаар өрсөлдөв. Барилдаанд Говь-Алтай аймгийн Бугат сумын харьяат “Аварга” сургуулийн бөх сумын заан Дашнямын Гантөгс алтан медаль хүртэн залуучуудын улсын аварга боллоо. 

Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын харьяат сумын заан Нямсүрэнгийн Амгаланбаатар хоёр, Булган аймгийн Хишиг-Өндөр сумын харьяат, “Булганхан” дэвжээ, “Алдар” спорт хорооны бөх, аймгийн начин Цогтбаярын Мөнхбаяр гуравдугаар байрт оров. Медальтнууд ижил 9 даваа, 2 унаатай дуусгасан бөгөөд Д.Гантөгс нөгөө хоёрыгоо давснаар түрүүлэх болзлоо хангав.

Шигшээ барилдаанд эзэлсэн байр:

1. Д.Гантөгс (Аварга) 9-2

2. Н.Амгаланбаатар (Алдар) 9-2

3. Ц.Мөнхбаяр (Алдар) 9-2

4. Н.Уугангэрэл (Алдар) 7-4

5. Г.Батзориг (Аварга) 7-4

6. П.Нямжав (Алдар) 6-5

7. Ө.Шийрэв (Архангай) 5-6

8. Б.Ган-Эрдэнэ (Төв) 4-7

9. О.Доржсамбуу (Архангай) 3-8

10. Д.Саранцогт (Аварга) 3-8

11. Г.Төгсжаргал (Алдар) 3-8

12. М.Өсөх-Ирээдүй (Хантайшир) 1-10


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10