Хөвсгөл аймаг... багийн “Намнангийн-Ар гэдэг газар ачааны автомашин мод мөргөж, автомашины бүхээг дотор 1 хүн хавчуулагдсан тухай дуудлагыг 11.20-ны өдрийн 15:41 цагт хүлээн авчээ.
Тус аймгийн Онцгой байдлын газрын Тариалан сум дахь Гал түймэр унтраах аврах 46 дугаар ангийн алба хаагчид 45 км замыг туулан 15:51 цагт очиход уулнаас түлээний мод тээвэрлэж явсан “Маяти” загварийн ачааны автомашины тормозны систем ажиллагаагүй болсоны улмаас мод мөргөж, тус автомашины жолооч Б/44 настай, эрэгтэй/ хөл хэсгээрээ бүхээгтээ хавчуулагдсан байсныг 15 минут ажиллан эсэн мэнд гаргаж, сумын Эрүүл мэндийн төвд хүлээлгэн өгсөн.
АДМИН






Нийгэм






