Dark Light
Нийгэм | 2022-11-21

Колорадогийн ЛГБТ клубт зэвсэгт халдлага болж, 5 хүн амь эрсэджээ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

АНУ-ын Колорадо мужийн Колорадо Спрингс хотод үйл ажиллагаа явуулдаг Клуб К нэртэй ЛГБТ иргэдийн үйлчлүүлдэг цэнгээний газарт өнгөрсөн бямба гарагийн шөнө зэвсэгтэй этгээд халдлага үйлджээ. Халдлагын улмаас таван хүн амиа алдаж, 25 хүн гэмтэж шархадсан байна.

Уг халдлагыг үйлдсэн 22 настай Андерсон Ли Алдрич гэгч сэжигтнийг баривчлан саатуулжээ. Уг этгээдийг халдлага үйлдсэний дараа уг шөнийн цэнгээний газарт байсан хоёр үйлчлүүлэгч эр зориг гарган зогсоосон тухай эх сурвалжууд мэдээлсэн байна. 

Сэжигтний биеэс халдлага үйлдсэн урт гар буу, дахин хоёр галт зэвсэг олджээ. Уг этгээдийг нэмж халдлага үйлдэхээс сэргийлж чадсан хоёр иргэнд цагдаагийн газар гүн талархал илэрхийлсэн байна. 

Клуб К нь ЛГБТ буюу ижил хүйстнээ сонирхогч иргэдийн хувьд аюулгүй, тав тухтай орчинд тооцогддог байна. Энэ хотын иргэн бүр аюулгүй, тав тухтай байдлыг мэдрэх эрхтэй гэж цагдаагийн газрын төлөөлөгч мэдэгджээ. Зэвсэгт халдлага гарсны дараа тус клубын хаалгыг тодорхойгүй хугацаагаар барьжээ. 

Колорадо мужид өмнө нь хэд хэдэн удаа аймшигт халдлага гарч байсан бараан түүх бий. Тухайлбал 2012 онд Аурора хотын кино театрт зэвсэгтэй этгээд халдлага үйлдэж 12 хүн амиа алдаж, 60 орчим иргэн гэмтэж шархдаж байсан юм. 

Эх сурвалж: CNN 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10