Dark Light
Нийгэм | 2022-11-21

Авлигын эсрэг шийдвэр гаргагчдын өндөр түвшний уулзалт боллоо

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Авлигатай тэмцэх газрын дарга, тэргүүн комиссар З.Дашдаваа, Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар Х.Ихмөрөн нар Франц Улсын Парис хотноо “Авлигын эсрэг шийдвэр гаргагчдын өндөр түвшний уулзалт”-д оролцов.

Уулзалтыг Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллагын Зүүн Европ, Төв Азийн “Авлигын эсрэг сүлжээ”-нээс зохион байгуулж байгаа юм.

Монгол Улсын Авлигатай тэмцэх газрын төлөөлөгчид Зүүн Европ, Төв Азийн авлигын эсрэг сүлжээний Удирдах зөвлөлийн 27 дугаар хуралд оролцож “2023-2026 он хүртэлх ажлын төлөвлөгөө”, “Истанбулын Авлигын эсрэг мониторинг гүйцэтгэх аргачлал”-ыг эцэслэн баталлаа.

Манай улс Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллагын Зүүн Европ, Төв Азийн “Авлигын эсрэг сүлжээ” болон “Истанбулын авлигын эсрэг үйл ажиллагааны төлөвлөгөө”-нд 2012 онд нэгдэн орсон билээ.

Авлигатай тэмцэх газар нь Авлигын эсрэг сүлжээнээс хэрэгжүүлдэг үнэлгээний ажилд Монгол Улсын үндэсний зохицуулагчаар ажилладаг.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10