Dark Light
Нийгэм | 2022-11-21

Ж.Сүхбаатар: Архаг түгжрэлийг "АЛБАДЛАГА"-аар бууруулах арга зам бий

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Улаанбаатар хотод өнгөрсөн Баасан гарагт их хэмжээний цас үргэлжлэн орсны улмаас авто замын ачаалал оргилдоо хүрч, тэг зогсолт болсон.

Эрх баригч намын зүгээс түгжрэлийг бууруулах ажлыг нэгтгэн үндэснй хороо байгуулж ТҮГЖРЭЛИЙН САЙДын шинэ томилгоог хийсэн. Өдгөө Түгжрэлийн сайдаар ажиллаж буй Ж.Сүхбаатар гишүүн өөрийн цахим хуудаснаа нэг өвлийн дотор түгжрэлийг бууруулах арга замын талаар хуваалцсан бөгөөд

"Архаг түгжрэлийг нэг өвлийн хугацаанд бууруулах үндсэн хоёр арга зам бий. - Иргэд, албан тушаалтнууд бүгд сайн дураар идэвх санаачилгатай өөрийн чадах хувь нэмрээ оруулах; -Тодорхой хугацаанд машины тоог дугаарын хязгаарлалт (албадлага) зэрэг захиргааны аргаар зохицуулах."

хэмээн жиргэсэн нь олон нийтийн бухимдалыг төрүүлж байна. Мөн тэрээр "Хотын нийтийн тээврийн унхиагүй байдал, сэтгэлгүй ажилтай холбоотой. Удирдлагыг нь сольж байж өөрчлөлт оруулах талаараа ч жиргээд амжсан юм. 

Сайд, дарга нар хэдий болтол сошиалаар ажлаа хийх вэ? Түгжрэлийн сайдтай болоод 3 сарын хугацаа өнгөрсөн ч нүдэнд харагдаж, гарт баригдахаар дорвитой шийдвэр нэгийг ч гаргасангүй. Ажлаа авахдаа судалгаа хийнэ, мэргэжилтнүүдийн үгийг сонсоно хэмээж байсан ч эцсийн дүндээ түүнд хааж боож, халаа сэлгээ хийхээс өөр шийдвэр үлдээгүй бололтой. 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10