Хөвсгөл аймгийн Засаг даргын захирамжаар болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх зорилгоор аймгийн хэмжээнд энэ оны 11 дүгээр сарын 18-наас ирэх оны 3 дугаар сарын 15-ны өдөр хүртэл мотоциклийн хөдөлгөөнийг түр хориглосон байна.
Цаг агаар хүйтэрч зам болон бусад зорчих хэсгээр халтиргаа гулгаа үүсэж, замын нөхцөл хүндэрч байгаа тул ослоос үүдэлтэй хүний эрүүл мэндэд учирч болох эрсдэл, хохирлоос урьдчилан сэргийлэх, тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах зорилготой юм.
Иймээс ард иргэдийг хүйтний улиралд эрүүл мэндээрээ хохирч эрсдэлд өртөхгүйн тулд мотоциклоор зорчихгүй байхыг Хөвсгөл аймаг дахь Цагдаагийн газраас анхаарууллаа.
АДМИН







Нийгэм



