Dark Light
Нийгэм | 2022-11-21

Шинэ Зеландын шүүх 18 настай иргэн санал өгөх нь ялгаварлан гадуурхсан явдал гэж үзэв

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Шинэ Зеланд улсын дээд шүүх 18 нас хүрсэн иргэн санал өгөх эрхтэй гэж тусгасан хуулийн заалт нь ялгаварлан гадуурхсан төдийгүй залуу иргэдийн эрхийг зөрчсөн явдал гэж үзжээ. Үүний дараа тус улсын Ерөнхий сайд Жакинда Ардерн Шинэ Зеландын Засгийн газар санал өгөх насыг 16 болж бууруулахаар хуулийн төсөл боловсруулахаа мэдэгдсэн байна.

Тэрээр залуусын сонгох эрхийг хүндэтгэж санал өгөх насыг 16 болж бууруулахыг хувь хүнийхээ зүгээс дэмжиж байгаа ч Парламентын гишүүдийн саналыг сонсох ёстой гэжээ. 

“Make It 16” нэртэй залуу тэмцэгчдийн бүлэг хоёр жилийн турш иргэдийн санал өгөх насыг 16 болж бууруулахыг шаардан, дээд шүүхэд нэхэмжлэл гарган тэмцсэн нь үр дүнгээ өгсөн байна. Эдгээр тэмцэгчид залуу иргэд цаг уурын хямрал зэрэг цаг үеийн тулгамдсан асуудлыг хэрхэн шийдвэрлэх тал дээр санал өгөх эрхтэй бөгөөд энэ нь тэдний ирээдүйд үзүүлэх нөлөөлөл гэж уриалжээ. 

Залуу тэмцэгчид дэмжлэг авч сонгуулийн хуулинд өөрчлөлт оруулахын тулд Парламентын гишүүдийн 75 хувийн саналыг авах ёстой. Өөрөөр хэлбэл Хөдөлмөрийн нам болон сөрөг хүчний намын дэмжлэгийг авах хэрэгтэй юм.  

Төвийг сахигч сөрөг хүчний Үндэстний нам ихэнх улс орнуудад санал өгөх нас 18 хэвээр байгаа бөгөөд энэ насыг багасгах онцын шаардлага харагдахгүй байна гэсэн байр сууриа илэрхийлжээ. Эрх баригч Хөдөлмөрийн нам одоогоор байр сууриа илэрхийлээгүй ч Ногоон нам, Маори намууд залуусыг дэмжихээ мэдэгдсэн байна. 

Эх сурвалж: The Guardian

 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10