Dark Light
Нийгэм | 2022-11-21

Сүхбаатар дүүрэг хорооддоо “Тусламжийн хонх”-ыг байрлуулжээ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газрын хэлтэс, нэгжүүд хамтран долоо хоног бүр иргэдэд төрийн үйлчилгээг газар дээр нь хүргэх, хууль тогтоомжийг сурталчлах, эерэг хандлагыг түгээн дэлгэрүүлэх чиглэлээр олон төрлийн аяныг зохион байгуулж, тухай бүр иргэддээ мэдээллийг хүргэж байна.  Энэ удаа Нийгмийн хөгжлийн хэлтсээс "Хандлагаа өөрчилье, өөрчлөлтийг өөрөөсөө эхэлье" аяныг эхлүүлж өнөөдөр нээлтээ хийлээ. Аяны хүрээнд дүүргийнхээ 20 хорооны Засаг даргын Ажлын албаны байранд хөгжлийн бэрхшээлтэй иргэн, өндөр настан, жирэмсэн эмэгтэй, хүүхэдтэй үйлчлүүлэгч нартаа зориулан “Тусламжийн хонх”-ыг байрлууллаа. Зарим тохиолдолд тусгай хэрэгцээт иргэдэд орц гарцны тохиромжгүй байдлаас болж бэрхшээл тулгардаг. 

Иймд дээрх иргэд маань хороодын Засаг даргын Ажлын албаны байрны гадна үүднээс хонхоо дарж үйлчилгээ авах боломж бүрдэж байгаа юм.

“Тусламжийн хонх”-ны зааварчилгаа:

“Тусламжийн хонх”-ыг иргэн саадгүй хүрэх байршилд хороодын цогцолбор барилгын гадна хаалганы орчим хананд суурилуулна.  

• “Тусламжийн хонх” 150 метрийн радиуст ажиллана.

• “Тусламжийн хонх” дуугарсан тохиолдолд тухайн байгууллагын ажилтан гадагш гарч, иргэнд үйлчилгээ үзүүлэх, шаардлагатай тохиолдолд дотогш нэвтрүүлэх үйлчилгээ авахад туслалцаа үзүүлнэ.

May be an image of text that says 'TycлamжийH XoHx &日'


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10