Сэлэнгэ аймгийн Цагаан нуур сумын харьяат бөх Б.Орхонбаяр нь 24 насандаа Түүхт ойн жилтэй төрийн наадамд Улсын даян аваргаар ес давж, Улсын арслан цол хүртсэн юм.
Монгол Улсын арслан Б.Орхонбаярт хүндэтгэл үзүүлэх арга хэмжээ 11 дүгээр сарын 17, 18, 19-ний өдрүүдэд Сэлэнгэ аймгийн Цагааннуур суманд зохион байгуулагдсан бөгөөд сум орон нутгаас төрөн гарсан Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, гавьяат, аваргууд, нутгийн зон олон нь хүндэтгэл үзүүлсэн байна.
Харин Б.Орхонбаяр арслангийн зүгээс Цагааннуур сумаас төрөн гарсан сумын цолтой бөхчүүдэд хүндэтгэл үзүүлэн гарын бэлгийг гардуулахын зэрэгцээ төрөлх сумынхаа эмнэлэгт 23 сая төгрөгийн үнэ бүхий шүдний иж бүрэн аппаратыг хандивлажээ.
Хөдөө орон нутагт шүдний эмнэлэгийн хүрэлцээ хангамж дутмаг, ахмад настан, бага насны хүүхдүүдийн дунд амны хөндийн өвчлөл өндөр гардаг тул энэхүү тоног төхөөрөмж нь тус өвчлөлийг бууруулах, урьдчилан сэргийлэхэд чухал ач холбогдолтой гэдгийг эмнэлэгийн удирдлагууд онцолж байна.
АДМИН






Нийгэм






