Dark Light
Нийгэм | 2022-11-21

Барилгын орчны аюулгүй байдал, стандартын талаар зөвлөлдлөө

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хуулийг 27 жилийн дараа шинэчлэн баталсан нь хот стандарттай болох суурь нөхцөлийг бүрдүүлсэн юм. Улмаар эхний ээлжийн есөн бүлгийн 38 стандартыг хэлэлцэн баталж, өнгөрсөн аравдугаар сарын 1-нээс мөрдөж эхэлсэн билээ. Энэхүү хэм хэмжээ, стандартыг олон нийтэд таниулах, мэдээлэл өгөх зорилгоор холбогдох төрийн болон төрийн бус байгууллага, иргэдийн дунд Хотын стандартын нэгдсэн зөвлөгөөн болон дөрвөн удаагийн салбар зөвлөгөөнийг зохион байгуулж буй. Энэ хүрээнд өнөөдөр “Хотын стандарт, барилгын аюулгүй орчин” салбар зөвлөгөөн боллоо.

Зөвлөгөөний үеэр Нийслэлийн Засаг даргын Эдийн засаг, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Ж.Сандагсүрэн хотын стандартын тогтолцооны талаар илтгэл тавьж, барилгын салбарын төлөөлөлд мэдээлэл өгсөн юм. Тэрбээр “Хотод амьдарч буй иргэдэд эрүүл, аюулгүй орчин бүрдүүлэх, энэ хүрээнд барилгын салбарт мөрдөж байгаа стандартын талаар мэдээлэл өгч байна. Стандартыг хэрэгжүүлж буй аж ахуйн нэгж, иргэд энэ талаар мэдээлэлтэй байх нь чухал. Тухайн орчинд амьдарч буй иргэдийн хяналт сайн байх тусам стандарт илүү хүртээмжтэй болно” хэмээлээ.

Зөвлөгөөнд нийслэлийн төр, захиргааны байгууллага, барилга угсралт, зураг төслийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгжийн төлөөлөл зэрэг нийт 250 орчим хүн оролцож, санал бодлоо хуваалцав. Түүнчлэн барилга, хот байгуулалтын салбарын тэргүүлэх мэргэжилтнүүд хотын батлагдсан стандартууд, стандартын тогтолцоог хөгжүүлэх төлөвлөгөө, иргэд, олон нийтийн оролцоо, барилгын орчны аюулгүй байдал, стандарт, норм дүрмийн талаар цогц мэдээллийг өгсөн юм.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10