Налайх дүүргийн Голомт сургуулийн нэг ангийн 19 хүүхэд шалтгаан нь тодорхойгүй хордлогод өртөн эмчлүүлж байгаа. Мэргэжлийн байгууллагууд шалтгааныг тодруулахаар шуурхай ажиллаж байгаа талаар бид та бүхэндээ өмнө мэдээлж байсан.
Тэгвэл Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв эмчлүүлж байгаа дөрөв, Налайх дүүргийн Эрүүл мэндийн төвд эмчлүүлж байгаа гурван хүүхдийн шинжилгээнээс урьдчилсан байдлаар хар тугалга болон хүнцэл илэрсэн байна. Шинжилгээний эцсийн хариу маргааш гарна.
АДМИН






Нийгэм






