Монгол улс нь Ази номхон далайн сансрын хамтын ажиллагааны байгууллагын (APSCO) идэвхтэй гишүүн бөгөөд Сансрын технологид суурилсан төсөл хөтөлбөрүүдийг үе шаттайгаар хамтран хэрэгжүүлж байна. Энэ хүрээнд цаг уурын тандан судалгааны станцыг МУИС дээр байгуулж эхэллээ. Станцын тоног төхөөрөмжүүдийг хүлээн авч, угсралт, суурилуулалтын ажлыг гүйцэтгэж байна. Үүний дараагаар холбогдох мэргэжилтнүүдэд өндөр нарийвчлалтай зургуудыг хиймэл дагуулаас хүлээн авах, боловсруулах, ашиглах чиглэлийн сургалтуудыг явуулж, уг станцыг 2022 оны 12 дугаар сард багтаан нээхээр төлөвлөж байна.
Нийгэм | 2022-11-21
Сэтгэгдэл бичих
АДМИН






Нийгэм






