Японы Хөлбөмбөгийн Холбооны урилгаар 10 хоногийн хугацаатай Япон улсын Тояама хотод бэлтгэлээ базаасан Хөлбөмбөгийн Үндэсний шигшээ багийнхан өнөөдөр эх орондоо ирлээ.
Энэ удаагийн шигшээ багийн цугларалт нь 2026 онд болох ДАШТ-ний урьдчилсан шатны өмнөх Плэй-Оффын тоглолтод бэлдэх хамгийн эхний алхам гэдэг утгаараа чухал ач холбогдолтой гэж ахлах дасалжуулагч Ичиро Оцука онцлон тэмдэглэсэн юм. Япон улсын Тояама хот нь Ичиро дасгалжуулагчийн төрсөн нутаг билээ.
Дашрамд сонирхуулахад тус хотод өмнө нь Хорватын шигшээ баг 2002 оны Япон, Өмнөд Солонгос улсад зохиогдсон ДАШТ-нд оролцохын өмнө цугларалт хийж, бэлтгэл сургуулилтаа базааж байжээ.
АДМИН






Нийгэм






