Dark Light
Нийгэм | 2022-11-22

Apple дэлгүүр рүү машин цөмөрч, нэг хүн амиа алджээ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

АНУ-ын Массачусетс муж дахь Apple брэндийн дэлгүүрийн шилэн ханыг автомашинтай этгээд мөргөж цөмлөсөн осол гарчээ. Осол Хингэм хотод өчигдөр өглөө 10:45 цагийн үед болсон байна. 

Уг ослын үеэр хар өнгийн спорт загварын автомашин дэлгүүрийг мөргөснөөс нэг хүн амиа алдаж, 16 хүн гэмтэж бэртжээ. Тухайн үед дэлгүүрт хичнээн хүн үйлчлүүлж байсан нь тодорхойгүй байгаа аж. 

Дэлгүүрийн нүүрэн хэсгийн шилэн хананд том нүх гарчээ. Холбогдох хүмүүс ослын шалтгааныг мөрдөн шалгаж байна. Apple-ын дэлгүүр байрладаг худалдааны гудамж талархлын баярыг угтаж хөл хөдөлгөөн ихтэй байсан бөгөөд ослын улмаас битүүмжилжээ. 

Осол хийсэн автомашины жолоочийн тухай мэдээллийг цагдаагийн газраас нууцалсан байна. Гэмтэж шархадсан хүмүүсийн заримынх нь биеийн байдал хүнд байгааг мэдээлэв. Осол гарах үед ойролцоо байсан явган зорчигчид шилэн хана нурах үед тэсрэх бөмбөг дэлбэрч буй мэт чанга чимээ сонсогдсон гэжээ.

Эх сурвалж: ВВС

 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10