Dark Light
Нийгэм | 2022-11-22

Монгол улсын гавьяат тамирчин Э.Цэндбаатар шинэ дайчидтай уулзлаа

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Монгол Улсын гавьяат тамирчин, ШШГЕГ-ын харьяа “Сүлд” спорт хорооны тамирчин Э.Цэндбаатар Хилийн цэргийн 0129 дүгээр ангийн шинэ дайчдын сургалтын төвийн үйл ажиллагаатай танилцаж, ХЦАХ-чидтай уулзаж “Зорилгодоо хүрэх арга зам” сэдвээр ярилцлаа.  

Бээжин хотноо 2008 онд зохион байгуулагдсан зуны олимпоос Монгол Улсын тамирчид боксын төрөлд анхны “алт”, “мөнгөн” медаль хүртэх үед 10 настай Э.Цэндбаатар хүү энэхүү бахдам амжилтаар хөглөгдөж боксын спортыг эргэлт буцалтгүй сонгон хичээллэж эхэлжээ. 

Тэрээр “Монгол Улсын гавьяат тамирчин гэх эрхэм алдарт хүрэх  хугацаанд шантрах зүйл их гарсан. Гэхдээ боксын спортод сэтгэлээсээ дурлаж, тууштай хичээллэсэн учраас бүх бэрхшээлийг даван туулж өдий зэрэгт хүрсэн” талаараа ярив. Мөн гавьяат тамирчин маань шинэ дайчдад “Цэргийн алба хаах хугацаанд   няцах, шантрах зүйл олон тохиолдож болно. Гэхдээ цэргийн алба хаах хугацаа гэдэг хүний амьдралын хамгийн сайхан үе, эндээс насан туршийн жинхэнэ нөхөрлөл үлддэг. Бусадтай өрсөлдөхөөс илүү өөрийгөө ялах хэрэгтэй” гэдгийг захиж хэлсэн юм. 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10