Дархан-Уул аймагт 16 настай охин Б арваннэгдүгээр сарын 4-нд гэрээсээ гараад сураггүй болсон. Цагдаагийн байгууллагын мэдээллээр "Б" нь Дархан-Уул аймгаас Улаанбаатар хотод ирээд, арваннэгдүгээр сарын 9-нд Сэлэнгэ аймгийн Түнхэл тосгон руу зорчин очиж, Төв аймгийн Мөнгөнморьт, Сэлэнгэ аймгийн Мандал сумын зааг нутаг Минжийн хангай орчмын уул руу том машинтай самарт явсан байгаа хүмүүстэй хамт явсан нөхцөл байдал тогтоогдсон гэж мэдээлсэн.
Тэгвэл Улсын онцгой комиссын өргөтгөсөн хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулах үеэр Онцгой байдлын ерөнхий газрын дарга Г.Ариунбуян: "Ард иргэдийн аюулгүй, болгоомжгүй байдлаас хамаараад бага насны хүүхдүүд сураггүй алга болох тохиолдлууд гардаг. Энэ тохиолдолд Онцгой байдлын алба цагдаагийн байгууллагатай хамтран эрэн хайх ажиллагааг зохион байгуулдаг. Сэлэнгэ аймагт болсон тохиолдол дээр манай албаныхан цагдаагийн байгууллагын мэдээллийн дагуу шуурхай үүрэг гүйцэтгэж сураггүй болсон охиныг хайж, олж тогтоож, уулнаас буулгасан" гэв.
АДМИН






Нийгэм






