“Катар-2022” хөлбөмбөгийн ДАШТ-ий гурав дахь өдөр буюу өнөөдөр С, D хэсгийн тус бүр 2 тоглолт явагдана.
Өнөөдөр 18.00 цагаас С хэсгийн тоглолт Аргентин болон Саудын Арабын шигшээ багуудын халз тулаан болно.
Шилдэг тамирчдаас бүрдсэн Аргентины хүчирхэг баг Катарт түрүүлэх хамгийн өндөр магадлалтай багаар нэрлэгдээд байгаа юм. Тэд сүүлийн 36 тоглолтод ялагдаагүй бөгөөд Америкийн Цом, Финалиссиму гэсэн 2 тэмцээнд түрүүлээд ирсэн. Харин Саудын Араб сүүлийн 10 тоглолтод хоёрхон л ялсан байна.
Дараагийн тоглолт Эр-Райян хотын “Эдьюкейшн сити” цэнгэлдэхэд 21.00 цагаас D хэсгийн Данийн шигшээ баг, Тунис улсын шигшээ багууд тоглох юм.
Энэ хоёр баг түүхэндээ гурав дахь удаагаа, сүүлийн 20 жилд анх удаа тулах гэж байгаа. Өмнөх 2 тоглолтод Дани ялсан бөгөөд энэ удаа ч ялах магадлал өндөр байгаа.
Улмаар шөнийн 00.00 цагаас С хэсгийн Мексик, Польшийн шигшээ багуудын ширүүхэн халз тулаан явагдана.
Шөнө дунд буюу 03.00 цагаас Эль-Вакрагийн “Эль-Жануб” цэнгэлэдэхэд D хэсгийн Франц, Австралийн халз тулаанаар ДАШТ үргэлжилнэ.
АДМИН






Нийгэм






