Dark Light
Нийгэм | 2022-11-22

"Хамтдаа уншицгаая" төсөл хэрэгжүүлнэ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан өнөөдөр Азийн сангийн Суурин төлөөлөгч Марк Кэйниг хүлээн авч уулзлаа. “Хамтдаа уншицгаая” төслийг Азийн сан болон бусад байгууллагатай хамтран хэрэгжүүлэхээр болсон. Уулзалтын үеэр төслийг цаашид төрийн бус байгууллага, хувийн хэвшил, иргэдтэй хамтран өргөн хүрээнд хэрэгжүүлэх саналыг салбарын сайд хэллээ. 

May be an image of 5 people, people standing, people sitting and office

“Хамтдаа уншицгаая” төсөл нь номыг бага насны хүүхдийн хөгжилд хувь нэмэр оруулах чухал хэрэгсэл болгон ашиглахад туслах зорилготой. Ялангуяа эцэг эх, асран хамгаалагчдад бага насны (0-5 насны) хүүхэдтэйгээ хамт ном унших дадлыг хэвшүүлэхэд чиглэж байна.    

Төслийн үндсэн зорилго нь ном уншиж өгөх аргыг ашиглах, бага ангийн хүүхдүүдийн бичиг үсэг, тоо бодох чадварыг сайжруулах юм. Төсөл нь дараах дөрвөн зорилттой: 

Монгол хэл дээрх хүүхдийн номын хүртээмжийг нэмэгдүүлэх 

Эцэг эх, асран хамгаалагч, багш нарын бага насны хүүхэдтэй хамт ном уншихын ач холбогдлын талаарх ойлголтыг төлөвшүүлэх 

Уншлагын үр дүнтэй арга техникийн хүртээмжийг нэмэгдүүлэх, эмзэг бүлгийн хүүхдүүдэд хүртээмжтэй байдлыг бий болгох 

Хүүхэдтэйгээ хамт ном уншихыг чухалчлах бодлогын өөрчлөлтийг дэмжих юм.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10