Dark Light
Нийгэм | 2022-11-23

Зэрлэг амьтад усгүйдэж байна

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Ховд аймгийн Ховд сумын Улаан бураа багийн “Улаан бураан адаг” хэмээх газарт янгир ямаа усгүйдэж байна. Тус газрын ойролцоох ууланд 100 гаруй янгир ямаа байршиж байгаа юм.  Иймээс Ховд сумын ЗДТГ, тус аймгийн Онцгой байдлын газартай хамтран зэрлэг амьтдыг хамгаалах зорилгоор хөв цөөрөм байгуулан 7 тонн ус хийж дүүргэлээ.  

Энэ нутагт одоогоор цас ороогүй байгаа учраас зэрлэг амьтад усаар гачигдаж байгаа бөгөөд өнгөрсөн жил өдийд мөн хөв цөөрөм байгуулах арга хэмжээг Ховд аймгийн Онцгой байдлын газартай хамтран хэрэгжүүлж байсан. Энд  хатуу хучилттай авто зам тавих явцад зэрлэг амьтад Буянт гол руу нэвтрэх, гарах гарц гаргаагүй учраас ийнхүү зэрлэг амьтны амьдралд сөрөг нөлөө үзүүлж байна гэж Ховд аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газраас мэдээллээ.

        

 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10