Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2022 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн 06 дугаар албан даалгаврыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд Баян-Өлгий аймгийн Мэргэжлийн хяналтын газартай хамтарсан хяналт шалгалт хийх тухай удирдамжийн дагуу нийт ШТС-уудад хөрсний бохирдол үүсгэгч нүхэн жорлонгийн хэрэглээг зогсоож, стандарт шаардлагад нийцсэн нийтийн ариун цэврийн байгууламж, ангилан ялгах хогийн сав байгуулах талаар үүрэг, чиглэл өгч, холбогдох улсын байцаагчийн 2022 оны 10-р сарын 28-ний өдрийн 04-06-034/138 дугаар албан шаардлага хүргүүлэн ажиллав. Уг шаардлагын дагуу аймгийн төвд үйл ажиллагаа явуулж буй “ТЭС ПЕТРОЛИУМ” ХХК, “ХӨРС АВТО СЕРВИС” ХХК тус тус гурван эко ариун цэврийн байгууламж ашиглалтад оруулахад бэлэн болгожээ.
Нийгэм | 2022-11-23
Сэтгэгдэл бичих
АДМИН








Нийгэм






