Dark Light
Нийгэм | 2022-11-23

Нөөцийн мах бэлтгэлд зориулж 130 тэрбум төгрөгийг хөнгөлөлттэй олгохоор төлөвлөсөн

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

2022-2023 оны өвөлжилт хаваржилтын нөхцөл байдлын талаар Улсын онцгой комиссын 5-р өргөтгөсөн хуралдаан боллоо. Хуралдааны дараа Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Х.Болорчулуун цаг үеийн асуудлаар мэдээлэл өгснийг хүргэж байна.  

Сайд Х.Болорчулуун: “Нөөцийн мах бэлтгэлд зориулж энэ жил 130 тэрбум төгрөгийг хөнгөлөлттэй буюу 3 хувийн хүүтэй олгохоор төлөвлөсөн. Үүнээс 46 тэрбум төгрөгийг 4 аж ахуйн нэгж авч зарцуулаад байна.

Өнгөрсөн жил аж ахуйн нэгжүүд нөөцийн мах бэлтгэж, үнэ ханшийн зөрүүнээс болж алдагдал хүлээсэн. Тийм учраас аж ахуйн нэгжүүд нөөцийн мах бэлтгэх сонирхолгүй байна, банкууд ч бас болгоомжтой хандаж байна. 

Цаашдаа Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам нөөцийн мах бэлтгэх биш нийслэл нөөцийн махыг бэлтгэх ёстой. Учир нь нийслэлд бүх сүлжээ, агуулах нь байдаг. Манай яам нөөцийн махтай ноцолдох биш үйлдвэрлэгчдээ дэмжих бодлогоор ажиллах ёстойг хэлмээр байна” гэсэн юм. 

 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10