Dark Light
Нийгэм | 2022-11-23

Хаяг, байрлалаа мэдэхгүй иргэд тусгай дугаарын утсанд дүрст дуудлага өгөх боломжтой боллоо

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

ЦЕГ-ын Мэдээлэл, шуурхай удирдлагын төвөөс 102, 103, 101/105 тусгай дугаарын утсаар гэмт хэрэг, зөрчил, гал түймэр, гамшиг осол, эмнэлгийн түргэн тусламжийн дуудлага, мэдээлэл хүлээн авахдаа видео дүрсээр дуудлага хүлээн авах технологийг боловсруулж, энэ оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн үйл ажиллагаандаа ашиглаж эхэллээ. 

Энэхүү технологийн онцлог нь мэдээлэл хүлээн авагч алба хаагч шаардлагатай тохиолдолд дуудлага өгч буй иргэний зөвшөөрөлтэйгөөр тухайн иргэний гар утасны камерын дүрсийг нээн харж, харилцах боломжтой болсон юм. 

Ингэснээр тухайн нөхцөл байдалтай шууд танилцах, зөвлөгөө өгөх, болж буй үйл явдалд бодит үнэлэлт, дүгнэлт өгөх, үйл явдлыг баримтжуулах, хөгжлийн бэрхшээлтэй иргэн болон хаяг, байрлалаа мэдэхгүй байгаа иргэдэд тусламж үзүүлэх  зэрэг  чухал ач холбогдолтой юм.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19