Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрийг танилцуулж байна.
Хот хариуцсан сайд, түгжрэлийн үндэсний хорооны дарга Ж.Сүхбаатар: “Улаанбаатар хотоос орон нутагт шилжин суурьших иргэдийг дэмжих тухай засгийн газрын тогтоолын төсөл батлагдсан. Манай иргэд олон удаа асууж байгаа, яг ямар бодлого баримталж юу хийж байгаа вэ гэж асуудаг. Бид нар дунд урт хугацааны бодлого буюу дунд хугацааны түгжрэлийг сааруулах бодлогын хүрээнд анхаарлаа хандуулж байгаа юм. Монгол улсын Ерөнхийлөгч БНХАУ-д албан ёсны айлчлал хийнэ. Энэ үеэр Улаанбаатар хотод төмөр зам доогуур авто замын нүхэн гарц шинээр барих төслийн зээлийн хэлэлцээрийг байгуулна. Тухайлбал, Улаанбаатар хотын дундуур дайрч өнгөрч байгаа төмөр замын хойд талд хэвтээ тэнхлэг болсон Энхтайваны өргөн чөлөө дээр ачаалал их байдаг. Дөрвөн чиглэлд 30 сая долларын нүхэн гарц барих хэлэлцээр байгуулагдаад ирэхээр ирэх жилээс эрчимжин явна. Одоо бас ажил нь урагшлаад явж байгаа. Ирэх жил энэ ажил хийгдээд ирэхээр ойрын гурван жилийн хугацаанд энэхүү ажил маань дуусна гэж төлөвлөж байгаа”гэв.
АДМИН







Нийгэм



