Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Биеийн тамир, спортын салбарт үр бүтээлтэй ажиллаж, амжилт гарган төрийн дээд цол хүртсэн гавьяат тамирчин, дасгалжуулагчдад шагнал гардуулах ёслол өнөөдөр болно.
Ёслолд Монгол Улсын сайд, олимп, нийтийн биеийн тамир, спортын Үндэсний хорооны дарга Б.Бат-Эрдэнэ, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатар, Монгол Улсын Ерөнхийлөгчийн зөвлөх С.Мөнхсайхан, Засгийн газрын тохируулагч агентлаг–Биеийн тамир, спортын улсын хорооны дарга Д.Жаргалсайхан, Монголын үндэсний олимпын хорооны тэргүүн дэд ерөнхийлөгч Ч.Наранбаатар нар оролцож, Монгол Улсын гавьяат цол, одон хүртсэн эрхмүүдэд шагнал гардуулна.
АДМИН








Нийгэм





