Dark Light
Нийгэм | 2022-11-25

2 автомашин мөргөлдөж, 1 хүн амиа алджээ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

 Хэнтий аймгийн ... сумын... дугаар багийн нутаг дэвсгэрт автомашин мөргөлдөж хүн хавчуулагдсан гаргаж чадахгүй тусламж хэрэгтэй байна гэсэн дуудлагыг 11.24-ний өдрийн 17:00 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын алба хаагчид 4 км замыг туулан 17:02 цагт очиход Хэнтий аймгийн Баянхутаг сумаас Улаанбаатар хотын чиглэлд зорчиж явсан иргэн Э-гийн “Аллион” загварын суудлын автомашин, Улаанбаатар хотоос Сүхбаатар аймгийн чиглэлд зорчиж явсан иргэн С-ийн “Прадо” загварын суудлын автомашинтай мөргөлдөж иргэн Э /33 настай эрэгтэй/, Н /38 настай эрэгтэй/, Н /10 настай, эмэгтэй/ нар автомашины эд ангид хавчуулагдсаныг эсэн мэнд, иргэн Ш /30 настай, эмэгтэй/ нас барсан байсныг 35 минут ажиллаж цогцсыг гарган аймгийн Нэгдсэн эмнэлгийн яаралтай тусламжийн их эмч болон Цагдаагийн газрын Замын цагдаагийн даргад хүлээлгэн өгчээ.

Эх сурвалж: ОБЕГ


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10