Dark Light
Нийгэм | 2022-11-25

Түгжрэлийн хэл амнаас зугтаж хүүхдүүдээ золигт гаргах уу?

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Монгол улсын сайд, Түгжрэлийн үндэсний хороон дарга Ж.Сүхбаатар томилогдсон цагаасаа эхлэн буруу, зөрүү  ярьж хэл аманд ороогдсон. Тэрээр ажлаа нэг л сайн ойлгохгүй, аргаа олохгүй байна уу? Эсвэл үнэхээр түүний харах, бодох өнцөг арай өөр түвшинд байна уу? Түгжрэлийн шалтгааныг 1,3,5 дахь өдрүүдэд явах буяны цуваанд чихиж нэг үзсэн, дараа нь гэр хороололд эмийн сан байхгүй учраас иргэд эмийн сан хайж явж түгжрэл үүсгэж байгаа талаар ч хэлээд амжсан. Сүүлдээ түгжрэлд явж байгаа хүмүүсийн сэтгэлзүй, танхайрал асуудал дагуулж байна. Өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд Эрүүл мэндийн салбар анхаарал хандуулаач хэмээнд УОК-ын хуралдаан дээр С.Энхболд сайдаас хүссэн. 

Сайдад сэтгэцийн асуудал байна уу? Үнэхээр бид өдөрт дунджаар 1-2 цагийг зам дээр өнгөрүүлсээр сэтгэцийн асуудалд орж байна уу? 

Түгжрэлийн сайд хүйтний эрч чангарч байгаатай холбогдуулан ЕБС-ийн сурагчдыг цахимаар хичээллүүлэх санал гаргажээ. Баянхонгорын гишүүдийн хэлдгээр Өвөл болохоор хүйтэн болдог. Хүйтэн болох бүрт сургуулиа хаах юмуу? Цар тахлын үеэр хоцрогдсон хичээлээ нөхөж амжаагүй байгаа хүүхдүүд түгжрэл бууруулах ажлын золигт гарах уу?

 

 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10