Dark Light
Нийгэм | 2022-11-25

Танилц: МУИС-ын багш, оюутанд үйлчлэх төв

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Багш оюутнуудад хэрэгцээ шаардлагатай байгаа оюутны дотуур байр, үйлчилгээний төвийн хүрэлцээ хангамжийг нэмэгдүүлэх, ая тухтай орчинд сурах, амьдрах, ажиллах нөхцөлийг сайжруулах зорилгоор барилга угсралтын ажлууд явагдаж байна.  

Тодруулбал: Сүхбаатар дүүргийн 6 дугаар хороо Монгол Улсын Их сургуулийн “Багш оюутанд үйлчлэх төв”-ийн барилгын ажил бүрэн дуусаж ашиглалтад ороход бэлэн боллоо.  Тус барилга нь найдвартай ажиллагааны II дугаар зэрэгт хамрагдах ба тэжээлийн кабель татах, холболт хийх, дотор холбооны угсралт, галын дохиолол, ажиглалтын камер, телефон сүлжээ, зэрэг инженерийн шугам сүлжээний холболтын ажил бүрэн дуусаж тоног төхөөрөмж суурилуулах ажил хийгдэж байна. Барилга доторх ус хангамжийг энгийн болон ахуйн ус хангамжийн системтэй байхаар төлөвлөж, барилгаас гарах бохир усыг өөрийн урсгалаар нь 2 гаргалгаагаар зайлуулахаар төлөвлөжээ.

дотор нарын зураг байж магад

2021 оны 05 сард эхэлсэн барилга угсралтын ажил нь зоорьтой 5 давхар барилга юм.

Зоорийн давхарт: 10 авто машины зогсоол, техникийн өрөө, агуулах

1 дүгээр давхарт: Ресторан, агуулах, гал тогоо, хүйтэн агуулах, бусад туслах өрөөнүүд

2 дугаар давхарт: Худалдаа, үйлчилгээний заалнууд, бэлтгэлийн өрөө, буфет, түгээх өрөө

3 дугаар давхарт: Оффисын өрөөнүүд, эмчилгээний өрөөнүүд

4 дүгээр давхарт: Фитнес, иог, үйлчилгээний танхим, багш дасгалжуулагчийн өрөө

5 дугаар давхарт: Хурлын заал, хүлээлгийн өрөө, агуулах

Дээвэрт: Хүлэмж зэргийг тус тус төлөвлөсний дагуу гүйцэтгэсэн. 

Мөн барилгын гадна явган хүний зам талбай, авто зогсоолын ажлууд хийгдсэн бөгөөд ногоон байгууламжийг нэмэгдүүлэх ажил хийгдэнэ. 

МУИС-ын өөрийн хөрөнгө оруулалтаар тус ажлыг “Ситиланд марк” ХХК хийж гүйцэж Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар захиалагчийн техникийн хяналтыг хэрэгжүүлэн ажиллалаа. 

тавилга ба дотор нарын зураг байж магад

тавилга ба дотор нарын зураг байж магад

дотор нарын зураг байж магад

дотор нарын зураг байж магад

тавилга ба дотор нарын зураг байж магад

тавилга ба дотор нарын зураг байж магад

үүдний хонгил ба дотор нарын зураг байж магад

дэлгэц, тавилга ба дотор нарын зураг байж магад

дотор нарын зураг байж магад

No photo description available.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10