Dark Light
Нийгэм | 2022-11-25

Ковид, түгжрэл, томуу гарах бүрд сургууль хаах боломжгүй

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Монгол улсын сайд, түгжрэлийн үндэсний хороон дарга Ж.Сүхбаатар түгжрэлийг бууруулах ажлын хүрээнд хүйтний эрч чангарч байгаатай холбогдуулан ЕБС-иудын хичээлийг цахимаар явуулах санал гаргасан юм. Тус асуудлаар БШУ-ы сайд Л.Энх-Амгалан байр сууриа илэрхийлжээ. 

Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан: 

Ерөнхий боловсролын сургуулийн нэгдүгээр улирлын хичээл 12 дугаар сарын 16-ны баасан гарагт хичээллэснээр дуусгавар болно. Нэгдүгээр улирлын амралт зургаан 7 хоногийн турш үргэлжилнэ. Амралт тун удахгүй эхлэх гэж байгаа учраас ирэх долоо хоногт цаг агаар хүйтрэх, үүнээс үүдэлтэй түгжрэл нэмэгдэх зэрэг шалтгааны улмаас хичээл сургалтын үйл ажиллагааг зогсоох боломжгүй юм. 

Цар тахлын нөхцөл байдлын үед сургуулиуд хангалттай урт хугацаанд үйл ажиллагаагаа зогсоосон. Зайн сургалт нь танхимын хичээлийг нөхөхүйц үр дүнтэй байж чадаагүй. Тиймээс аль болох сургууль хаах, хичээлийг зогсоох шийдвэрээс татгалзана.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10