Dark Light
Нийгэм | 2022-11-25

Нүүрсэн яндангүй автомашиныг журамлуулах санал гаргажээ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас Нүүрсэн яндангүй (сольсон) гэх 2246 приус автомашиныг Тээврийн цагдаагийн албанд журамлуулахаар хандсан талаар Б.Бат-Эрдэнэ сайд өөрийн цахим хуудастаа мэдэгджээ. 

Агаарын бохирдлыг үүсгэгч хүчин зүйлсийн хоёрдугаарт нүүрсэн яндангүй автомашин ордог байна. 

“Нүүрсэн яндан авна, зарна”, “Нүүрсэн яндан өндөр үнээр авна. Жич: Хулгайлсан яндан авахгүй” гэсэн зарууд автомашины сэлбэг зарах группүүдэд түгээмэл харагдана.

Түүнчлэн энэ төрлийн тусдаа сошиол бүлгүүд хүртэл аль хэдийнээ бий болжээ. Машины эд ангиуд дундаас хулгайч нарын гарт хамгийн хялбар, бөгөөд хурдан аргаар орж ирдэг мөн хамгийн их мөнгө олох боломжтой нь “нүүрсэн яндан” аж.

 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10