Dark Light
Нийгэм | 2022-11-25

Маргааш 100000 ам.долларын эрхийг хэн атгах вэ?

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Road to ONE Монголиа 2022 буюу ONE Championship-д хүрэх ЖИМ тэмцээний  хэвлэлийн бага хурал өнөөдөр Мөсөн өргөөд боллоо. Хэвлэлийн хуралд  “ONE Championship” холбооны Дэд Ерөнхийлөгч, ноён Ричард Жэй Фрэнклинг болон шилдэг тамирчид оролцож, сэтгүүлчид, фанатуудынхаа асуултад хариуллаа. Энэ үеэр тамирчид жингээ үзүүлж, өрсөлдөгчидтэйгөө нүүр тулж, хөгжөөн дэмжигчиддээ гарын үсгээ өглөө. “Road to One” нь хамгийн авьяаслаг, ирээдүйтэй залуу тулаанч, тамирчдыг хайн илрүүлэхийн тулд тэмцээн зохион байгуулж, ONE Championship-ын олон улсын дэвжээнд тулалдах эрхийг олгодог дэвжээ юм.  

Монголд зохион байгуулагдаж байгаа “Road to One Mongolia” тэмцээний хувьд 10 анги бүхий “Реалити шоу” нэвтрүүлэг, 2 анги бүхий аварга шалгаруулах шууд дамжуулалтын хэлбэртэйгээр Олимпын стандарт бүхий Монголын анхны Мөсөн өргөө, урлаг, соёл, спортын ордон болох “Степпе Арена”-д болж байна. 

Тэмцээнд 61кг болон 66кг жингийн төрөлд 40-н эрэлхэг Монгол залуус оролцож, тэсвэр хатуужил, авхаалж самбаа, ур чадвараа сорин, шударгаар өрсөлдсөн  бөгөөд маргааш финалын тоглолтууд болж, нэг тамирчин “One Championship”-н олон улсын тэмцээнд оролцох 100,000 ам. долларын гэрээ байгуулах эрхээр шагнуулах юм. 

ONE Championship холбоо нь холимог тулаанаас гадна Кикбокс, Тайландын алдарт Mуай Тай боксын тэмцээнүүдийг тогтмол зохион байгуулдаг ба дэлхийн 163 улсад цацагддаг бөгөөд, хамгийн сүүлд алдарт Amazon компанийн “Amazon Prime” үйлчилгээтэй хамтарч, тэмцээнээ цахимаар түгээх болсноор Хойд Америкийн нутаг дэвсгэр ба зах зээлд бүрэн нэвтрээд байгаа юм. 

 

 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19