Dark Light
Нийгэм | 2022-11-25

С.Цолмонд Шинжлэх Ухааны Гавьяат ажилтан цол хүртээлээ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Шинжлэх ухааны салбарт 40 гаруй жил ажиллахдаа Монголын дундад үеийн түүхийн чиглэлээр дагнан 30 гаруй жил, ялангуяа Чингис хаан судлал, Их Монгол Улсын түүхийг нарийвчлан судалж, “Монгол Улсын түүх”, “Их Монгол”, “Монголын алтан ордны улс”, “Чингис хааны эзэнт гүрэн”, “Их Монгол Улсын өртөө, зам харилцаа”, “Монголын үндэсний нэвтэрхий толь”, “Монгол Улсын Үндэсний атлас”, “Чингис хааны өв”, “Хубилай хаан ба түүнийг залгамжлагч хаад”, “Монголын эзэнт гүрэн”, “Эрт, дундад үеийн евразийн сүлжээн дэх Монгол орон” зэрэг суурь судалгааны томоохон бүтээлүүдэд зохиогч, хамтран зохиогчоор ажиллаж, энэ чиглэлээр эрдэм шинжилгээний олон арван өгүүллэгийг дотоод, гадаадад хэвлүүлж, эрдэм шинжилгээний хурлуудад тогтмол илтгэл хэлэлцүүлж, олон улсад үнэлэгдсэн хөдөлмөр зүтгэл, “Монголын нууц товчоо”-г дэлхий нийтэд түгээхэд оруулсан хувь нэмрийг нь үнэлэн  Шинжлэх ухааны академийн Түүх, угсаатны зүйн хүрээлэнгийн Монголын эзэнт гүрэн, дундад үеийн түүхийн салбарын эрдэм шинжилгээний тэргүүлэх ажилтан, доктор, профессор Содномын Цолмонд Монгол Улсын Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн цол хүртээв.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10