Dark Light
Нийгэм | 2022-11-26

"Монголчуудын уламжлалт ааруул" хөтөлбөрт 50 сурагч хамрагдлаа

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Монголын Үндэсний музейн боловсролын хөтөлбөр 2022 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр зохион байгуулагдлаа. Уг хөтөлбөрт "Номт Наран" сургуулийн 6А, 6Б бүлгийн 50 гаруй сурагч хамрагдаж, монголчуудын уламжлалт аж ахуйн соёлтой танилцаж, ааруул хийж сурлаа.

Энэхүү хөтөлбөр нь уугуул хоол хүнсээ сурталчлах, хүүхэд багачууд уламжлалт соёлын өвийн мэдлэг олгох зорилготой бөгөөд уламжлалт аргаар боловсруулсан аарц, сүү сүүн бүтээгдэхүүнээр ааруул хэрхэн хийхийг музейн боловсролын ажилтан, багш, хүүхдүүд хамтран хийж туршдаг юм.

Ааруул нь уураг тос болон С, Д, В, А амин дэмээр баялаг тул хүүхдийн өсөлт хөгжилтөнд сайнаар нөлөөлж шүдний бат бэх чанарыг сайжруулж, шүд цоорох өвчнөөс урьдчилан сэргийлдэг учир монголчууд хүнсэндээ өргөн хэрэглэж иржээ.

Мөн Монголын Үндэсний музейн боловсролын хөтөлбөр нь сургуулийн өмнөх боловсролын болон ерөнхий боловсролын сургуулийн дунд, ахлах ангийн сурагчдад зориулж түүх, өв соёлоороо бахархах, үндэсний уламжлалт зан заншлаа танин мэдэх, дээдлэн хүндлэх үзэл төлөвшүүлэх зорилготой юм.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10