Дорнод аймгийн Засаг дарга М.Бадамсүрэн сонс эргэх төрөлд 1111 удаа сонс эргэж, дэлхийн дээд амжилт тогтоож, геннисийн номонд бичигдсэн Зэвсэгт хүчний 327 дугаар ангийн Зенит, артиллерийн батарейны сум зөөгч, жолооч ахлах ахлагч С.Батцэнгэлийг хүлээн авч уулзаж, баяр хүргэжээ.
Засаг дарга М.Бадамсүрэн уулзалтын үеэр амжилт бүхний ард багш, дасгалжуулагч, анги, хамт олон, гэр бүл нь байдгийг тодотгож, “Монгол цэрэг удахгүй албан ёсоор гиннесийн амжилтад бүртгүүлнэ ээ” хэмээн амлаж байсан бол өнөөдөр үүнийгээ ажил хэрэг болгосон нь цэргийн хүнээс гарах тэсвэр тэвчээр юм гэж тодотгов. Мөн тэрээр ахлах ахлагч С.Батцэнгэлд 1 сая төгрөгийн урамшуулал гардуулж, цаашдаа нутгийнхаа тамирчдыг бүх талаар дэмжиж ажиллахаа илэрхийлэв.
Мөн "Мобиком" компанийн Дорнод аймаг дахь салбарын захирал А.Тунгалагтуул Зэвсэгт хүчний 327 дугаар ангид зочилж "Харилцаа, хандлага" сэдвээр сургалт явуулж, төгсгөлд нь ахлах ахлагч С.Батцэнгэлд хүндэтгэл үзүүлж, 1 сая 200 мянган төгрөгийн урамшуулал олгосон байна.
АДМИН








Нийгэм







